2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 143,749,108 төгрөгийн үнийн дүн бүхий 1,041,608 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булигаар" ХК (MBG +12.99%), "Силикат" ХК (SIL +12.24%) болон "Женко тур бюро" ХК (JTB +7.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" ХК (KEK -14.97%), "Айтүүлс" ХК (ITLS -10.91%) болон "Талх чихэр" ХК (TCK -7.24%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 4028 ширхэг нэгж эрхийг 2,650,286 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 150 ширхэг үнэт цаасыг 48,986,550 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.4 хувиар буурч, 34549.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,890,470,124,133 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ