“Монгол ралли”-д оролцсон машинуудыг бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

“Монгол ралли”-д оролцсон машинуудыг бэлэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр “Монгол Ралли”-гийн захирал Улаанбаатар хот дахь Английн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Томс Моргантай уулзлаа. “Монгол ралли”-д 44 орны 1000 гаруй оролцогч оролцжээ. Гурван долоо хоногийн өмнө эхэлсэн авто раллигийнхан хэдхэн хоногийн дараа Монголд ирэх аж. Раллид оролцсон машинуудыг ирмэгц нь засаж сэлбэн хэрэгтэй газар нь хандивлах юм. Томс Морган хэлэхдээ, “Раллид оролцож байгаа машинууд түргэн тусламжийн, галын гээд тусгай зориулалтынх. Монголд түргэн тусламжийн машины хэрэгцээ маш их байдаг. Тэгэхээр хэрэгцээтэй газар нь хандивлана” гэлээ. Машинууд ирэх замдаа эвдэрч гэмтсэн бол монголчуудаар засуулах юм байна. Ингэхдээ амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдийг сургалтад хамруулж, тэднээр засвар хийлгэх гэнэ. “Машин засч сэлбэх, сургалт зохион байгуулах ажлыг Бизнес хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулаарай. Тусалж дэмжихэд бэлэн байна” хэмээн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр хэллээ” хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж