Манай Монголын мангаа нар! | News.MN

Манай Монголын мангаа нар!

Манай Монголын мангаа нар!

Манай Монголын мангаа нар!

Долларын ханш өсөөд байгаа юм биш төгрөгийн ханш унаад байгаа юм. Төгрөгийн ханш хэзээ өсөх вэ гэхээр дотогшлох валютын урсгал нэмэгдсэн тохиолдолд. Доллар олж ирдэг ганцхан салбар бий. Тэр нь уул уурхай. Уул уурхай дотроо нүүрс, зэсийн экспорт улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг. Худлаа гэвэл жил бүр ТЕГ-аас шалгаруулдаг топ-100 нэгжийнхээ жагсаалтыг харчих. “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”  гээд эхний 10-т голдуу уул уурхайнхан бичигддэг.

Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж хэлдэг нь учиртай үг байж. Өнөөдрийн нөхцөлд нүүрсээ зарахын тулд аль “уже” төмөр замаа тавих ёстой байсан гэсэн үг. Төмөр замаар нүүрсээ зарж байсан бол  34 боодол төгрөг нэг ам.доллартай тэнцэх байсан ч уу, үгүй ч үү.  Үнэндээ энэ бүхэн “Монгол ялна” гэж улсаараа хууртагдсаны үр дагавар. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэж энийг л хэлээд, анхааруулаад байсан хэрэг.

Арван дөрвөн жилийн дараа, арай гэж Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад оров. Атал нөгөөдөх нь мухар төмөр зам болж таарлаа. Монголчууд нүүрсээ хэзээ төмөр замаар хил “давуулах”-ыг хэлэхэд хэцүү. Лавтайяа, чингэлэгтэй нүүрсийг ачиж, буулгах терминал барих шаардлагатай болсон нь үнэн. Энэ бол манай улсын мангаа нарын хийсэн хар гай. Харамсалтай нь, тэдний терроризм төмөр замаас эрчим хүчний салбар руу шилжив. Эрчим хүчний хараат бус байх нь эдийн засагт ашигтай төдийгүй үндэсний аюулгүй байдалд хэрэгтэй юм, уг нь.

Нэг.

Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Эндээс харахад Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээ нэмэх, эрчим хүчний салбарт реформ хийхгүй л бол удахгүй улсаараа гал алдаж мэднэ.

Энэ өвөл Улаанбаатар хөлдөх эрсдэл нүүрлэснийг эрчим хүчний салбарынхан ч ил тод хэлэх болсон. Ийм байтал Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг эсэргүүцэх монгол хүн бас байдаг аа.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баригдсанаар баруун таван аймаг Оросоос гал гуйж, цайгаа чанадагаа болино. Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймаг өнөөдрийн байдлаар эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдэх 24 хувийг Дөргөний УЦС-аас авч байна. ОХУ-аас нэг кВт эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдан авдаг. Тэгвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар  нэг кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцоололтой. Өөрөөр хэлбэл, хямд эрчим хүч ашигласнаар жижиг, дунд үйлдвэрлэлийн өртөг зардал буурна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн байгаль экологи, бэлчээр усанд эерэг нөлөө үзүүлнэ. Усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Хоёр.

Дундговийн Өлзийт сумын нутгийн зөвлөлийнхөн Засгийн газарт шаардлага хүргүүлж, уран олборлохыг эсэргүүцжээ. Монголчуудын хувьд уул уурхай, тэр тусмаа ураны талаарх ойлголт муухан. Ямар сайндаа л уранаас болж хоёр толгойтой хурга, зургаан хөлтэй ишиг төрж байна гэж мунхаглах билээ.

Ураны эрэл хайгуулаас болж мал нь хоёр толгой, зургаан хөлтэй болж байгаа бол малынхаа мах, сүүг идэж, ууж байгаа хүн нь адилхан хоёр толгой, зургаан хөлтэй төрнө биз дээ, хар ухаанаар бодсон ч.

Хамгийн наад зах нь. Эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өртөг зардлыг нь бууруулъя гэвэл Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ёстой. Монголын  нүүрсний гол худалдан авагч Хятад атомын 38 реактороос эрчим хүч үйлдвэрлэж байна. Шинээр 19 реактор барьж, цөмийн эрчим хүчнийхээ чадлыг дөрөв дахин нэмэгдүүлж, 2030 онд 200ГВт, 2050 од 400ГВт-д хүргэхээр төлөвлөсөн бол Оросод 35 цөмийн реактор бий. Нэмээд шинээр долоон реактор барьж буй юм байна.

Гурав.

Хүүхэд байхад л томчууд “хадны мангаа”-гаар айлгадаг байж билээ. Одоогийнхоор бол Fake news юм даг уу даа. Харамсалтай нь, өнөөдөр “хадны мангаа”-наас айдаг томчууд байсан хэвээр. Галав юүлэхгүй л бол газар усан дор орохгүй. Газар усан дор орно гэдэг “нарийн царигтай төмөр замаар хятад цэрэг, танк орж ирнэ” гэдэгтэй л ижилхэн мунхаглал.  Хүүхдүүд ч ийм гэнэн эвлүүлэг, фотошопт хууртагдахаа больсон. “Элстэй гялгар уут цоолдог” стратегиэ өөрчлөөд эрчим хүчний төслүүдийг гацаах нураах гэсэн зорилготой болж харагдаж, хардагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-21 202.179.24.205

Ж.Нямсүрэн сэтгүүлч захиалгаар ингэж бичиж байна уу? Эсвэл ийм юу ч мэдэхгүй сэтгүүлч үү? Жирийн уурхайдаа хяналт тавиад ашгаа авч чадахгүй манай төр засаг хор хөнөөл нь 700 сая-с дээш жил үе удамаараа үйлээ эдэлж устаж мөхөх аюулд юундаа шунан дурлана бэ? 1700 уурхайн ашиг хаана хэнд ордог бэ? Яагаад баялагаа ухуулаад 20 жил зөөлгөөд өрөнд ороод байгаа бэ? Эрх мэдэлтэй албан тушаалтнууд тэдний хань хамсаатнууд хагартлаа баяжаад,ард түмэн ядуураад байгаагийн учрыг олчих хэрэгтэй!!!

Avatar

НЯМСҮРЭНД 2022-09-21 192.82.81.62

НЯМСҮРЭН Х.БАТТУЛГАД харшилтай хүн шүү дээ.Инфляц өсөөд монгол төгрөгний ханшаа унагааж буй МАНын одоогийн үйлдлийг Х.Баттулгатай холбочихсон тууж байх юм.Уул нь 101 жил хөгжүүлж чадаагүй МАНыг ярьмаар юм. Х.Баттулгын эсрэг яг одоо Нямсүрэн 16 дахь нийтлэлээ бичиж байх юм

Avatar

Зочин 2022-09-21 202.126.88.140

наад уранаас чинь болж хятадад их ган болсон юм биш үү.

Avatar

Зочин 2022-09-21 202.126.88.65

УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХИЙН ХООЛОЙ ТАВИХААС МЯНГА ДАХИН ИЛУУ АЧ ХОЛБОГДОЛТОЙ хэзээ ч гадны эрхшээлд орохгуй

Avatar

Зочин 2022-09-21 202.126.88.65

УСАН ЦАХИЛГААН СТАНЦДАА ХУЧИН ЧАДАЛ САЙТАЙ САЙН ГЕНЕРАТОР ТАВИХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХУЧНИЙ ГОЛ ЭХ УУСВЭР НЬ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БОЛСОНООР ЦАХИЛГААНЫГ МОНГОЛ УЛСЫНХАА АЛЬ Ч ГАЗАР ОЛОН МЯНГАН КИЛОМЕТР ТЭЭЖ ХУРГЭЖ БОЛНО ДУЛААНЫ СТАНЦ ШИГ САЯ САЯ ТОНН НУУРС ШАТААЖ ЦАХИЛГААНЫ ШУГАМАА ХАЛААЖ АЛДАГДАЛ БОЛГОЖ АГААРЫГ ХАР УТААГААР БОХИРДУУЛАХГУЙ ХАР УТААНААСАА АНГИЖИРЧ ЦЭВЭР АГААРТАЙ УНЭГУЙ ЭРЧИМ ХУЧТЭЙ БОЛНОО

Avatar

Зочин 2022-09-21 202.131.243.186

АНУ, Хятад гэж солирогчид хэзээ ч эдгэхгүй юм байна. Бүгдэд нь зориулж хөшигтийн хөндийд томоо гэгч галзуугийн эмнэлэг байгуул. Бүх приустэнгүүт тэнд хэвтэх байх. УБ-ын Түгжрэлд зарцуулах гээд байгаа тэр олон тэрбум аа тийш нь зарцуулчих. Хойд Солонгос уу ямар АНУ-ыг устгах пуужинтай болох гээд улсаараа өлөн амьдрах юм. Гэтэл Хойд Солоносыг АНУ сөнөөх байсан бол цөмийн пуужинтай болохыг нь хүлээгээ л хэвтэж байх уу? Гэтэл АНУ-г түшсэн Өмнөд нь Дэлхийн тэргүүлэх гүрэн болсон

Avatar

Зочин 2022-09-21 202.126.88.65

ОРОСУУДЫН ДААЛГАВРААР ХУЦАЖ БАЙГАА ЮМНУУД Л МОНГОЛЧУУД БИДНИЙГ МОНГОЛ ОРНЫ МИНЬ ХОГЖЛИЙГ БОЙМЛОХ САНААТАЙ СОЛИОРЦГООЖ БАЙГАА УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ОРЛОХ ЯМАРЧ ИЛУУ ООР ЭРЧИМ ХУЧНИЙ УУСВЭР БАЙХГУЙ ХАМГИЙН ЦЭВЭР ХАМГИЙН УНЭГУЙ ХАМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ

Avatar

Зочин 2022-09-21 66.181.183.192

Гадны улс орнуудыг нэр заан харааж зүхэхийн оронд бидний гуйснаар тэдний өгсөн зээл тусламжийг дотооддоо үр өгөөжтэй зарцуулж өөрсдөө өөрсөддөө ашигтай ажилмаар байнаа. Үндэсний эв нэгдлээ сайжруулж ,зөв бурууг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нь ойлголцож хоорондоо хэмлэлдэж, хоосон цэцэрхэж, нээх намчирхаж талцалгүй улс орноо эзний ёсоор хөгжүүлмээр, буруутан гэмтэнүүдийг шударгаар хууль журамын нь дагуу шийтгэж баймаар байнаа

Avatar

Зочин 2022-09-21 101.113.136.192

Манай сэтгүүлийн Мангаа нар ТЕГ ( Тагнуулын Ерөнхий Газар хэзээ ч татварын тайлан гаргадаггүй. ҮТЕГ буюу Үндэсний Татварын Ерөнхий Газар татварын тайлан тооцоог гаргадаг юм мангаа нар аа

Avatar

Зочин 2022-09-21 64.119.22.197

Саатуулах л гээд. Эрдэмтэн мэргэд. олон улсын шинжээчид тэнэгүүдээс тэнэг үү

Avatar

Зочин 2022-09-21 43.242.243.2

Эхлээд нүүрсээ төлөөд эрчим хүчээ хямдхан шийдчихмээр бна. Хуцдаг хулгайчууд мөн их цлайрч бнаа. Усан цахилгаан гдэг чинь монгол шиг хүйтэн оронд өгөөж багатай шүү дээ

Avatar

Эрдэнэбүрэн УЦС 2022-09-21 59.153.112.116

Нэгт . Баруун таван аймагийг яагаад ч хангаж дийлэхгүй бүүхудал ярь. Хоёрт Жилийн 6 сар нь таг хөлдүү ус маш бага амь төдий байдаг . Баруун аймгууд -50 градус хүрч хөлддөг. Ус хуримлуулж чадахгүй бөгөөд таг хөлдүү ажиллахгүй. Гуравт хоёрын хооронд 50 мгвт тог гаргана. Хэнд ч хэрэггүй . Дөрөвт. Арай гомдмоор их үнээр усан станцтай болох бөгөөд хэзээ ч ашиг олохгүй учир төсвөөс өр төлөх үүрэг хүлээнэ. Харамсалтай нь хэзээ ч төлж чадахгүй Өрийн хавханд бүрэн унана . 5 Тавдугаарт Дэлхийн дулаарал

Avatar

Зочин 2022-09-21 139.5.219.154

1. ББЭХС 40МВт хүчин чадалтай, энгийн үед 30-40 хувийг нь л ашигладаг, өвлийн их ачааллын үед 26.8 МВт ашигладаг. ББЭХС хүчин чадал гээд гүүглдэхэд шууд гарч ирнэ. Эрдэнэбүрэн 90 МВт чадалтай. Баруун 3 аймгийн одоо байгаа хэрэглээнээс 3 дахин их байна.
2. Том УЦС хөлддөггүй, том голууд хөлдсөн ч доогуураа урсгалтай байдаг, мөс цоолоод загас барьдаг. Боомт үүсгээд нууртай болох тул бүр ч хөлдөхгүй.
3. 50 биш, 90 МВт. Баруун 5 аймгийн бүх хүнд хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-09-21 139.5.219.154

4. УЦС урсгал зардал маш бага. Нүүрс түлэхгүй, олон хүн ажиллахгүй, өндөр температурт ажиллаж хурдан элэгдэх тоноглол байхгүй, крант нээж хаах төдий энгийн ажиллагаатай.
5. Дулаарвал бүр л хөлдөхгүй. Нуур үүсэж, уур амьсгал зөөлөн, чийглэг болно, ган гачиг, үерээс хамгаална. Загас үржинэ.

Avatar

Хариулт 2022-09-21 192.82.81.62

59.153.112.116 чи Мэдлэгтэй байж ,бас явж юм үзэж нүд тайлчихаад сэтгэгдэл бич. Өвөл ирээд тайшир ,дөргөний УЦС ийг хар .БАХАРАХМААР .Нүүрээ харуулахгүй бол хорлон сүйтгэх ажиллагаа битгий явуулж эргүүгээ бусдад бүү гайхуул

Avatar

Зочин 2022-09-21 64.119.22.197

Хоёрхон мөрөөр Монголын солиотууд, тэдний нэн хэрцгий үйлдлийг ямарч хэтрүүлэггүй яв цав оноод хэлчихдэг аавын хүү байдаг л юм байна.

Avatar

Зочин 2022-09-21 66.181.183.192

дахиад унш. арай өөр юм үнэртэнэ

Avatar

Иргэн 2022-09-21 66.181.191.178

АНУ улс орнуудын эдийн засгийг доройтуулах, үймээн самуун дэгдээх гадаад бодлоготой. АН-ынхан оюуны хомсдолтой ба галзуу өвчтэй болохоороо үүнийг ойлгодоггүй, бие биедээ зодуулахдаа таарсан гэмт этгээдүүд юм.

Avatar

Зочин 2022-09-21 94.214.181.162

oros toroluud ANU gedeg shine daisantai bolgoloo.Jinhendee oros horlon suitgeh ajillagaa.

Avatar

Зочин 2022-09-21 66.181.161.65

Арван дөрвөн жилийн дараа, арай гэж Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад оров. Атал нөгөөдөх нь мухар төмөр зам болж таарлаа. Монголчууд нүүрсээ хэзээ төмөр замаар хил “давуулах”-ыг хэлэхэд хэцүү. Энэ бол манай улсын мангаа нарын хийсэн хар гай.

Avatar

Зочин 2022-09-21 107.127.39.42

Халтаагийн Баттулга гэж хар гай…..урвасан муу хулгай

Avatar

Зочин 2022-09-21 103.57.93.175

Түүниыг шууд бууд !

Avatar

Зочин 2022-09-21 103.229.123.159

Тэгээд яагаад МАНай дарга нар яагаад мухар төмөр замаа ашиглалтанд орууллаа гээд бөөн дуулиан баяр хөөр болж ЕӨК Хүрэлсүх тэргүүлээд тууз хайчилж улс даяараа уйлалдаад байсан юм бэ?

Avatar

Завсаргүй 100 жил Засаглал аа гэж... 2022-09-21 202.126.89.201

МОНГОЛЫН ӨНӨӨӨГИЙН ДҮР ТӨРХ БОЛ АРД ИРГЭДИЙГ УХАМСАР + ЗАВСАРГҮЙ 💯 ЖИЛ ЗАСАГЛАСАН ЗАСАГЛАСАН МАН ГУАЙН Л АЧ ЮМДАА ГЭЖ

Avatar

Oilgoosoi 2022-09-21 202.21.121.36

МОНГОЛД ГАНЦ САЛБАРААС ДОЛЛАР ОРЖ ИРЖ БАЙНА, БУСАД БҮХ САЛБАР НЬ ЗҮГЭЭР Л ГАДНААС БАРАА АВЧРААД ЗАРАХ.
НЭГ Ч ДОЛЛАР ОЛЖ ИРДЭГГҮЙ БАЙЖ УУЛ УУРХАЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД ХОРЛООД БАЙГАА НЬ ЭХ ОРНЫ ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ЮМ.

Avatar

Зочин 2022-09-21 66.181.160.96

Дорнод аймгийн Дашбалбар (манай) сумын нутаг дахь Мардайн ордоос оросууд соц-змын үед ураан олборлон шууд хойш нь зөөдөг байсан. Одоо ч уурхайн үлдэгдэл нь байж л байгаа. Гэтэл энэ олон жилд тус суманд 2 толгойтой, 6 хөлтэй төл гарч өгөхгүй л хясаад байгаа юм даа?! Дундговь, Дорноговийнхон "Арын хаалга"-тай байхаа??

Avatar

БД 2022-09-21 49.0.178.197

Усны Эрчим ХХК Баруун бүсэд 650 МВт чадалтай жилд 2 тэрбум кВтц цахилгаан үйлдвэрлэх УЦС-ыг 644 сая ам.доллараар байгуулах санал ЭХЯ-д 2022 оны 1 сард танилцуулж, Төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах санал тавьсан. Гэтэл одоо болтол хариу өгөхгүй дараад суугаад байна. Сайд дарга нарт Монгол Улсыг эрчим хүчний дутагдлаас гаргах сонирхол байхгүй бололтой

Avatar

иргэн 2022-09-21 62.55.205.86

карманд нь л юм өгөхгүй болохоор тэгдэг хогнууд даа, цаадуул чинь

Avatar

зочин 2022-09-21 202.131.227.30

Уран олборлоод бусад оронд болоод л байгаа юм л даа уг нь олон хөл гартай хонь мал гарсэн үхсэн гэдэг нь худлаа л юм байна лээ
Өрсөлдөгч Орос ах нарын мэхлэх арга заль юм байна лээ Бид байгалын маш их баялагтай заримыг нь зарж улсаа хөгжүүлэх хэрэгтэй байна Тэгээд л Женко хөлсний троллуудаараа тархи угаагаад эхэлдэг Хичнээн угаасан ч үнэнд эцэст нь гүйцэгдэж байна даа Нарийн царигаар барьсан бол одоо нүүрсээ шууд Төмөр замаараа зөөгөөд валютын нөөцтэй байж байх байсан бол ингэж юмны үнэ өсөхгүй

Avatar

Зочин 2022-09-21 202.131.225.197

Жонхууг шоронд хийх хэрэгтэй. Олон гэмт хэргийнх нь аль нэгийг нь барьж авч, шалгаж тогтоогоод, шоронд хийчихвэл энэ элдвийн явуулга шууд алга болно. Дараа нь гол хэргийг нь тухтайхан шалгаад ялыг нь нэмчих хэрэгтэй.

Avatar

б 2022-09-21 122.201.22.249

Уг нь зөв юм бичжээ. Эгийн голын станц болон зэлүүд газарт жижиг оврын АЦСууд барих хэрэгтэй.

Avatar

Resurs 2022-09-21 202.126.88.124

буруутай хүмүүсээр хохирлыг төлүүлж чаддаггүй юм гэхэд орон шоронд нь хийгээч!

Avatar

ene 2022-09-21 202.9.46.30

энэ лалрын хүзүүгүй лалрын шээсүүд жонхуутайгааа нохой жингэршиг хуцах хойгуурнь энэ намдагасанөлөнгүүд монглыг самарч дууслааа малуудааа лалрууд байлдахл үлдлээдэээ монголын гайнуууд

Avatar

Зочин 2022-09-21 150.129.140.219

Женко гэж хүнээс Монгол ингэж л хохирч бна даа

Avatar

Зочин 2022-09-21 103.229.123.159

Хөөрхийдөө гацханЖенко гэдэг хүнээс болжМонголын хөгжил гацдаг юм бол ганцхан хүнээс гацчихдаг МАН ханыг 62 р 65 р удаа дараа сонгож МАН г дангаар нь Төр Засгийн эрхэнд гаргаж маанагтацгааж Монголыг хохироосон сонгогчидын буруу юм биш үү?

Avatar

Зочин 2022-09-21 139.5.219.48

Эрчим хүчний салбар бол жинхэнэ авилгал, төсвийн мөнгөнөөс иддаг газар. Хөгжихгүй байгаан шалтгаан ерөөсөө л энэ. Энэ засгийн үед энэ талын хэрэг илрүүлэлт бараг таг зогслоо

Avatar

БНМАУ 2022-09-21 66.181.170.73

ҮНЭН ШДЭЭ ҮНЭН!!! ТӨМӨР ЗАМААР ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЖ ЖЕНКО БАТТУЛГА! Монголын төмөр замыг 10 гаруй жил гацаасан ОРОСУУДЫН Даалгавараар одоо энийг нь ярих болгонд ханаас ч юм гэнэт Троллууд гарч ирээд өмөрөөд байдаг. Нарийн цариг төмөр зам барьсан бол үнэндээ энэ асуудал гарахгүй байсан! Оросууд өөрсдөө дотроо нарийн цариг бариад манайхаас илүү нүүрс зөөж байна Женко өмөөрөөд байгаа малуудаа! Хятад гэхлээр шууд муулж эхэлдэг энэ Оросуудын троллууд байна.

Avatar

Иргэн 2022-09-21 202.131.235.242

Доллар олж ирэхийг хориглоод байгаа шүүдээ. Зөвхөн зөвшөөрөлтөй хэдэн компаниуд л доллар олж ирэх эрхтэй.

Avatar

Зочин 2022-09-21 66.181.170.73

битгий ийм тэнэг юм бич тэгхүү,

Avatar

зочин 2022-09-21 64.119.16.203

Буриадаар мангасыг мангад гэдэг үү

Avatar

иргэн 2022-09-21 62.55.205.86

Оросуудыг мангадууд гэдэг гэж сонссож байсан юм байна

Avatar

Зочин 2022-09-21 103.57.95.72

Atomiin stants baiguulahgui bol yavahgui dee

Avatar

Зочин 2022-09-21 64.119.24.191

Тавантолгойн цахилгаан станц, ТЭЦ-5, ТЭЦ-3, Эрдэнэбүрэн УЦС, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний томоохон төслүүд МАН-ын засаглалын үед хөрөнгө оруулалт олдсон ч улс төрийн амбицаа дийлж хөдөлж чадахгүй гэдгийг та нарт хэлчихье

Avatar

Зочин 2022-09-21 192.82.70.198

энэ одоо юу биччихсэн юм бол

Avatar

Зочин 2022-09-21 64.119.24.191

Одоогийн нөхцөл байдлаа ойлгоогүй хөрөнгө оруулалтыг ЯАЖ зөв замаар оруулж ирж нүүрсний цахилгаан станцаа шинээр барьж байгуулах гэдгээ ч мэдэхгүй яваа ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД та хэзээ ТЭЦ-3, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэн УЦС -ын ажлыг эхлүүлэх вэ. Чадахгүй бол үнэнээ эртхэн хэлээд зайлаарай

Avatar

Зочин 2022-09-21 66.181.160.108

"Ураны эрэл хайгуулаас болж мал нь хоёр толгой, зургаан хөлтэй болж байгаа бол малынхаа мах, сүүг идэж, ууж байгаа хүн нь адилхан хоёр толгой, зургаан хөлтэй төрнө биз дээ, хар ухаанаар бодсон ч" Ха ха ха мояачууд, худлаа эх орончид сайн хараад ав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж