Хатан хаанд зориулан хөгжим тоглосон хонгконг залууг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Хатан хаанд зориулан хөгжим тоглосон хонгконг залууг баривчилжээ

Хатан хаанд зориулан хөгжим тоглосон хонгконг залууг баривчилжээ

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан Элизабетын оршуулгын өдөр хармоника тоглосон эрэгтэйг үймээн самуун дэгдээсэн хэргээр Хонконгийн цагдаа нар баривчилсан гэж мэдэгдлээ. Цагдаа нар 43 настай залууг Даваа гаригийн орой Их Британийн Ерөнхий консулын  үүдэнд баривчилсан байна.  Гэхдээ  түүнийг Мягмар гаригт батлан ​​даалтаар гаргасан гэв.  Эрэгтэйг баривчилж байхад Их Британийн Ерөнхий консулын газарт иргэд  талийгаач хатан хаанд эмгэнэл илэрхийлж, цэцэг өргөж, гэрэл зураг татуулж байсан юм.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус эрэгтэй  "Хонгконгийн алдар" дууг хармоника дээр тоглож байсан гэж мэдээлэв.  Энэ аяыг 2019 онд ардчиллын төлөөх томоохон эсэргүүцлийн жагсаалын үеэр тоглож байжээ.

Оршуулах ёслол дууссаны дараа хэсэг бүлэн хүмүүс цугларч, "Хонконгийн ард түмэн хүчтэй бай" гэсэн уриа лоозон барьсан байв. Цагдаа нар цуглааныг тараахын тулд хэргийн газар очсон байна.

Хонконгд 2020 онд засгийн газрын эсрэг үйл ажиллагааг хянах зорилготой үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш үг хэлэх эрх чөлөөнд тавих хяналтаа чангатгасан юм.  Эрх баригчид салан тусгаарлахыг өдөөсөн жагсаалын уриа лоозонг хүчээр дарж байна.

Эх сурвалж: nhk japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж