Хөгжлийн банкинд 645,5 тэрбум төгрөгийг эргэн төлжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд 645,5 тэрбум төгрөгийг эргэн төлжээ

Хөгжлийн банкинд 645,5 тэрбум төгрөгийг эргэн төлжээ

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт удааширч байгаа талаар наймдугаар сард мэдэгдэж байсан бол өчигдрийн байдлаар 645,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Тэгвэл чанаргүй зээлээс тус банкны өмчлөлд 86,6 тэрбум төгрөгийн хөрөнгийг шилжүүлэн авсан байна. Мөн 9,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг мөнгөжүүлсэн байна. Зээл эргэн төлөгдсөнөөр оны эхэнд 1,3 хувьтай байсан банкны өөрийн хөрөнгөний хүрэлцээ 15,3 хувь болж өсчээ. Харин чанаргүй зээлийн хэмжээ 55,3 хувиас 51,8 болж буурсан аж.

Хоёр хоногийн өмнө “МИАТ” ТӨХК  Хөгжлийн Банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаасан юм. “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болсон.

Тус компани “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авахад 15.1 сая ам.долларын зээл авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж