Талийгаачид түгжрэлд буруутай юу?

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Талийгаачид түгжрэлд буруутай юу?

Талийгаачид түгжрэлд буруутай юу?

Нийслэлийн түгжрэлийн үндсэн шалтгааныг олох нь энэ намрын ажил болоод буй. Хотын асуудлыг шийдхийн тулд асуудал хариуцсан сайдын орон тоог хүртэл гаргаад буй юм. Харин хотын сайдын “давхар дээлтэй” болсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудастаа түгжрэлд өөд болоочоо нутаглуулж буй үлдэгсдийн цуваа нөлөөлж буй тухай жиргэжээ.

“Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа…” гэж тэрбээр жиргэсэн байна.

Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр бухимдуулаад буй түгжрэлд бурхан болоочийг ч оролцуулсан нь олны ундууцлыг хүргэжээ. Өмнө нь, түгжрэлийн гол буруутнаар буруу хүрдтэй авто машиныг тодруулсан албан тушаалтнууд энэ удаад буяны цувааг ч буруутгаад амжиж буй нь энэ юм. Өөд болоочоо нутаглуулахдаа хүртэл дарга нараас цаг авч, зам явах бичиг авдаг болж магадгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж