Хамгийн баян эрхмүүдийг төрүүлсэн сургуулиуд

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Хамгийн баян эрхмүүдийг төрүүлсэн сургуулиуд

Хамгийн баян эрхмүүдийг төрүүлсэн сургуулиуд

Хятадын дарга Ши Жиньпин нь Цинхуа их сургуулийн төгсөгч юм. Харин Хятадын “Google” гэж нэрлэгддэг “Baidu” платформыг үүсгэн байгуулагч Робин Ли Бээжингийн их сургуулийг төгсөж байв. Дээрх хоёр их сургууль нь АНУ-ыг эс тооцвол хамгийн баян чинээлэг эрхмүүдийг төрүүлсэн сургууль болохыг судалгаагаар тогтоожээ.

Цинхуа их сургууль 1100 орчим супер баян төгсөгчтэй бол Бээжингийн их сургууль цэвэр хөрөнгийн хэмжээгээрээ хэт өндөрт тооцогддог мөн тооны төгсөгчтэй. Энэ хоёр сургууль нь хоёулаа Бээжинд төвтэй.

Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 45-д бичигддэг, 7.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Робин Ли нь Бээжингийн их сургуулийг мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Түүний үүсгэн байгуулсан “Baidu” компани нь Nasdaq болон Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.

Цинхуа их сургуулийг Ши Жиньпинээс гадна Хятадын акустик эд ангийн “GoerTek” компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Зян Бин, мөн улсын дөрөв дэх том үл хөдлөх хөрөнгийн компани “Sunac”-ийн үүсгэн байгуулагч Сун Хунбин нар төгсжээ.

Ази тивдээ Сингапуриын үндэсний их сургууль хамгийн өндөр зэрэглэлтэйд тооцогддог. Тус сургуулиас 3653 супер баян төгсгөгч төрөн гарчээ. Тэгвэл Их Британийн Кембрижийн их сургуулийн хувьд 4149 төгсөгч нь баячуудын тоонд бичигдэж байна. Хятад, Сингапур, Их Британийн дээрх сургуулиуд АНУ-тай зэрэгцэн дэлхийн баячуудыг төрүүлсэн сургуулиудын тоонд оржээ.

АНУ-ын их дээд сургуулиуд энэ тал дээр хэнтэй ч эн зэрэгцэхгүй аж. Харвардын их сургууль 17660, Стэнфордын их сургууль 7972, Пенсильванийн их сургууль 7517 чинээлэг эрхмийг бэлтгэжээ. Харвардын 17660 төгсөгч нь дэлхийн хэт чинээлэг хүн амын таван хувийг эзэлж байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж