Туркийн банкууд Оросын төлбөрийн системээс татгалзаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Туркийн банкууд Оросын төлбөрийн системээс татгалзаж эхлэв

Туркийн банкууд Оросын төлбөрийн системээс татгалзаж эхлэв

Туркийн “Исбанк” болон “Денизбанк” Оросын төлбөрийн системийн хэрэглээг түр зогсоосноо мэдэгдлээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногт АНУ хориг арга хэмжээгээ өргөтгөсөнтэй холбоотой юм. Турк улсад Оросын “Мир” төлбөрийн системийг таван банк ашиглаж байснаас ийнхүү хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоолоо.

Барууныхан болон Оросын хооронд санхүүгийн зөрчилдөөн гарахаас зайлсхийх гэсэн хүчин чармайлтыг энэ үйл явдал харуулж байна.

“Исбанк”-ны хувьцаа Даваа гаригт 10 хувиар унасан. Тус банк АНУ-ын Сангийн яамны шинэ хориг арга хэмжээг дэмжихийн сацуу үндэсний болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журам, арилжааны бизнесийн зарчмуудыг дагаж мөрдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин “Денизбанк”-ны хувьд олон улсын хориг арга хэмжээний дагуу ажилладаг гэдгээс өөр тайлбар хэлсэнгүй.

НАТО-ийн гишүүн Турк улс нь Орос болон Украины аль алинтай нь харилцаа сайтай байдаг. Дипломат тэнцвэрийн хүрээнд тус улс Украинд зэвсэгт нисгэгчгүй онгоц илгээжээ. Гэсэн хэдий ч Турк, ОХУ-ын хооронд эдийн засгийн харилцаа нэмэгдэж буйд санаа зовж буйгаа барууны орнууд илэрхийлээд буй. Туркийн ерөнхийлөгч Эрдоган болон Владимир Путин нар сүүлийн үед хэд хэдэн удаа уулзсан учраас энэ санаа зовнил улам ихэссэн.

АНУ-ын Сангийн яам өнгөрсөн сард Туркийн томоохон бизнес эрхлэгчдэд анхааруулга захидал илгээсэн. Эл захидалд оросуудтай арилжааны харилцаатай байвал торгууль ногдуулах эрсдэлтэй гэжээ. Өдгөө “Халкбанк”, “Вакифбанк”, “Зираат” гэсэн банкууд “Мир” төлбөрийн системийг ашиглаж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж