Засаг даргад хоёр хүний нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Засаг даргад хоёр хүний нэр дэвшүүлжээ

МАХН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байгаа талаар бид мэдээлсэн. Тус хурлаар Говь-Алтай аймгийн Засаг дарга нарын асуудлыг авч хэлэлцээд, хоёр хүнийг нэр дэвшүүлжээ. Тодруулбал, МАХН-ын бага хурлын гишүүн н.Амгаланбаатар, н.Алзахгүй нарын нэр дэвшүүлсэн байна. Тэднээс хэнийг нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар сонгохоо тус аймгийн намын хороо шийдэх аж. Томилгооны асуудлыг хуульд зааснаар ирэх есдүгээр сарын 14-ны дотор багтаан шийдвэрлэх ёстой ажээ. Харин Дундговь аймгийн Засаг даргын асуудлыг удахгүй хэлэлцэх гэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж