Аж үйлдвэржилтийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэв үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэржилтийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэв үү?

Аж үйлдвэржилтийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэв үү?

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан А.Шоовдорын ил захидлыг хүргэж байна.


Өдрийн мэнд хүргэе!

“Хөтөлийн цементийн үйлдвэр”-ийн талаар үнэн бодит мэдээлэл өгч, дуугарах ёстой гэж намайг олон хүн шахаж шаардсан, болно бүтнэ гэсэн хүлээлттэйгээр харзнасан боловч шинэ удирдлагууд хэт нэр төр хөөцөлдсөөр үйлдвэрийн маань ирээдүйг бүрхэг болгочихлоо. Учир нь импортын цементийг нээлгэлээ, энэ бол дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд сүйрэл. Бид чинь дотооддоо 4 сая тн үйлдвэрлэх үйлдвэрүүдтэй боловч одоо 2 сая тн хэрэгцээнийхээ төлөө импортыг чөлөөлөхөөр дотоодын үйлдвэрлэгч нар зогсоход хүрнэ, дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг нь нэмүү өртөг Монголдоо үлдэнэ, түлш түүхий эд, цахилгаан эрчим хүч нийлүүлэгч зэрэг олон олон татвар бүрдүүлэгч аж ахуйн нэгж, ажиллах хүчин ажилгүй болно, импортын цемент гэдэг бол нэмүү өртгөө хилийн цаана орхиод орж ирдэг, эрхбиш энэ засаг төр гаргасан шийдвэрээ эргэж харна гэж найдахаас, хүлээхээс өөр яахав. Бид нилээд хөөцөлдөж байж импортын цементийг хаалгасан байдаг. тухайн үед мэдээж ченжүүд дургүйцсэн боловч олон давуу тал бий болсон, манай үйлдвэрээс авхуулаад өндөр хүүтэй олон зээлтэй энэ хэдэн үйлдвэрүүд хөл дээрээ босох хэрэгтэй биздээ.

Миний ажилласан сүүлийн 5 жилд өөрөөр хэлбэл үйлдвэр баригдснаасаа хойш 2022 он хүртэл цементийн үнэ нэмэгдээгүй бүх үйлдвэрүүд ижилхэн нэг тонн цемент 200 мянга орчимд байсан/ одоо бол шуудай цементгэж ярьдаг болчихож/, нэг шуудай нь 8-12 мянга орчимоос хэтрээгүй, тухайн үед бүх түлш түүхий эд, эрчим хүч, нүүрсний үнэ 40-60 хувь нэмэгдсэн байсан боловч үйлдвэрүүд цементийнхээ үнийг нэмэхгүй нэг түвшинд барьж, хомсдол үүсгэхгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хувааж хангаад ирсэн байдаг.

Энэ дашрамд “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ээрээ нэг бахарчихмаар санагдлаа, “Хөтөл” ажиллахгүй бол юу болохыг харлаа, 40-д жилийн түүхэндээ ингэж сезоны үед удаан хугацаагаар зогсоогүй юм байна. Барилга, бүтээн байгуулалтын сезон гэдэг бол хаврын хагас, зун бүтэн, намрын хагас ердөө нэмэх градустай 6-7 сар л байдаг, үйлдвэр маань 39 жил хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөлгүйгээр Монголд баригдсан бүх бүтээн байгуулалтанд оролцоод ихэнх тохиолдолд дангаараа, зарим тохиолдолд импорт, шинэ үйлдвэрүүдтэй хамжилцаад хангаад ирсэн байна, жишээлбэл ковидын эхний жил 2020 онд бусад үйлдвэрүүдийн хятад мэргэжилтнүүд хил хаалттайгаас орж ирээгүй, ажиллаагүй байхад манайх дангаараа шахам бүх бүтээн байгуулалтын цементийг нийлүүлсэн, ер нь Ковидын 2 жилд манайхан зарим тохиолдолд үйлдвэр дээрээ байрлаад Говийн төмөр зам, Дарханы зам, бусад хэрэглэгч нарыг зогсоогоогүй, хямд цементээр/ шуудай цементийг 8-11 мянга орчим/ хангаад ирсэн байдаг.

Үйлдвэрийн 40-д жилийн түүхэн дэх зуны сезоны удаан зогсолт, цементийн хомсдол, үнэ хөөрөгдөлт, шоудалтыг рекорд гэхгүй юм бол өөр юуг рекорт гэлтэйв, үр дүнд нь импортын цемент оруулахаар боллоо, харамсалтай байна. Энэ өвөлжингөө ченжүүд хятад цемент зөөнө, хойтон хичнээн үйлдвэрлээд ч борлуулалт буурна, бид 2006-2013 онуудад шинэ үйлдвэрүүд баригдаагүй үед дангаараа хуучин нойтон аргын үйлдвэртэй байхдаа ч хятад цементтэй өрсөлдөхөд хэцүү л байдаг байсан, одоо бол дотоодынхоо 3 үйлдвэр, Эрээний цементийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх болждээ. За энэ ч яахав, төр нь мэдэж байгаа биз.

Хүмүүсийн хариулт авахыг хүссэн зарим асуултанд хариулт өгье.

Яагаад 36 сар зууханд доторлогоо хийгээгүй вэ гэнэ, уучлаарай энэ бол ёстой нөгөө гүтгэлэг гэдэг нь байх, хувийн компани дөнгөж шинэ баригдсан үйлдвэрийнхээ зуухыг доторлохгүйгээр 36 сар явуулах уу эвдрэнэ биздээ, 39 жилийн хугацаанд доторлогоог яг цаг хугацаанд хийж явсан байдаг, хамгийн сүүлд гэхэд 2021 оны 8-р сарын 21-нд, гэхдээ доторлогоо болон бусад засвар үйлчилгээг төлөвлөж хийдэг, жишээ нь оны эцэст борлуулалт зогссон 10-р сарын сүүлээс клинкерээ нөөцөлдөг манай үйлдвэрийн хашаа хамгийн дээд тал нь 100 мянга орчим тн клинкер агуулах боломжтой, өнгөрсөн онд гэхэд 80 мянга орчим нөөц клинкертэй шинэ онтой золгосон, хавар 2,3 сард засвар эхлэхэд тухайн жилдээ хаана ямар засварыг хэдийд хийх хэдий хэмжээний тухайлбал доторлогоо хийх, хэзээ доторлох, тоосго, бусад сэлбэг материалаа захиалдаг, энэ хооронд клинкэрээ үйлдвэрлэх, цементээ тээрэмдэж дараа дараагийн нөөцөө бүрдүүлэх гэх мэт Барилга, бүтээн байгуулалтын ажил өөрөөр хэлбэл цементийн борлуулалт 4-р сараас эхэлдэг учраас хамгийн түрүүн борлуулалтын орлогоосоо сэлбэг материал, тоосго гэх мэтээ ялангуяа гадаадаас авах тухайн жилийнхээ хэмжээ орцоор нь захиалах жишээтэй, яагаад гэвэл захиалаад 3 сарын дараа ирдэг учраас, нөөцөө бүрдүүлээд, тоосгоо ирсний дараа зуухаа зогсоож доторлогоо хийх гэх мэт бусад засвар ч мөн адил.

Би байнга хэлдэг, төр нь эзэмшнэ үү, хувийн хэвшил нь эзэмшинэ үү хамгийн гол нь үйлдвэр ажиллаж байх нь чухал гэж, манай үйлдвэр хүнд үйлдвэр, анх биднийг 80-д оны эхээр яамнаас томилолтоор ирэхэд хуучнаар ЗХУ-н мэргэжилтнүүд тосож сургаж хамтарч үйлдвэрээ ч барилцаж, дадлагажуулж сургаж байлаа, дараа нь оросууд явж 2000-оны эхэн үеэс түрүүчээсээ ИТА нар тэтгэвэрт гарч бид Дарханы ШУТИС-аас 10 инженерийг үйлдвэртээ урьж, шинэ үйлдвэр хуурай арга дээр хятадуудаас дутахааргүй мэргэжилтнүүд болж дадлагажиж суралцсан, сүүлийн хэдэн жил тэд маань хэнээс ч хараат бус боловсон хүчнүүд, мэргэжилтнүүд болж, үйлдвэрээ ажиллуулж ирсэн байдаг, цаашид ч Тэднийг байхад Хөтөлийн үйлдвэр ямар ч саадгүйгээр, зогсолтгүйгээр ажиллах боломжтой байлаа, адилхан баригдсан нөгөө 3 цементийн үйлдвэрүүд одоо хир нь хятад мэргэжилтнүүдийг урьж залж ажиллуулсаар байна. Харамсалтай нь Л.Наранбаатар захирал мэргэшиж дадлагажсан мэргэжилтнүүдээ бүгдийг нь халаад оронд нь намын батлахаар цүнх баригч, албан тушаалын төлөө зүтгэгч хүмүүсийг голлох албан тушаалд тавьснаар ийм байдалд хүрлээ гэж харж байна, цаашид яахыг таашгүй, за яах вэ цементийн үйлдвэр зогслоо гэхэд цаана нь Монголд 3 үйлдвэр байгаа, гэтэл энэ маягаар шохойн үйлдвэрийг зогсоовол Эрдэнэтийг зогсооно, Дулааны үйлдвэрээ зогсоовол Хөтөл хөлдөнө гэдгийг анхаарч ажиллаасай билээ, бүх л болохгүй бүтэхгүй зүйлд өмнөх удирдлага руугаа чихэж өөрсдийгөө өргөх жишээний, бид хийдгээ хийсэн, бидэн рүү юу ч гэж дайраад нэмэргүй 40 жил Монголын бүх бүтээн байгуулалтанд тасралт, хомсдол үүсгэхгүйгээр цемент нийлүүлээд, Эрдэнэт үйлдвэрийг ч нэг өдөр зогоолгүй шохойгоор хангаад ирсэн бна манай Хөтөлийнхөн, өмнөх ахмадууд чинь, эргээд харахад, Би Наранбаатарыг танихгүй, мэдэхгүй мэдээж шинэ газар, шинэ хамт олонтой учирна, Хөтөлийн талаар А ч үгүй эхний ээлжинд зөвхөн хүмүүсийн амаар ажил явуулна, гэтэл манай Хөтөлийн нөгөө эх орончид цүнх баригч, хэдийд аль засвар яаж хийхэв, борлуулалт дөнгөж эхлэнгүүд гадаад материалаа захиал, оройтно, үйлдвэрлэлтээс 2 сарын өмнө уулын ажилаа явуулахгүй бол шохой чулуугүй болно гэх мэтчилэн зөвлөхийн оронд зөвхөн өмнөхөө муулаад бай гэж зөвлөхөөр нөгөөх нь ч зогсохоо мэдэхгүй попроод байвал үйлдвэрлэл явагдахын бна гээд ойлгоцон эцэст нь юу болов, би бас Наранбаатар захирлын эдийн засгийн боловсролыг арай юу гэж дүгнэлээ, үйлдвэрлэл ер нь аливаа аж ахуйн нэгж ашиг орлогыг жилээр тооцдог, сараар тооцдоггүй, гэтэл энэ хүн 4-р сар, 5-р сар ашигтай ажиллалаа гээд байх би ойлгосонгүй одоо тэгээд жишээ нь 7,8,9-р сард хэдийн ашигтай ажилласын 12,1,2-р саруудад хэдийн ашигтай ажиллахын жилийн 12 сарын ашиг алдагдлыг нийлүүлж нэмээд Ашиг алдагдал гэж тооцдог гэж зөвлөмөөр бна, тэгээд ч барилгын сезон эхлээд 4-10 сар хүртэл борлуулалт ашигтай байдаг, өө нээрээ өмнөх жилүүдэд бид үйл ажиллагаанаасаа жил бүр ашигтай ажиллуулсан байдаг, нэг график зураад 100 гаруй тэрбум төгрөгний алдагдалтай бараг аваад идээд уучихсан юмшиг попроод байсан, юуг ч ойлгох чадваргүйчүүд нь ч яанаа ийнээ гээд л, энэ хувийн компани чинь энэ үйлдвэрийг барихын тулд арилжааны банкуудаас зээл авсан байдаг харин ч бид сайн ажиллаж тэр зээлээс нь 150- иас дээш тэрбум төгрөгний банкны зээлийг төлсөн миний үед, гэх мэтчилэн 2+2=4 гэж тайлбарлаад баймааргүй байна

Эцэст нь Л.Наранбаатар болон Хөтөлийн эх орончид гээд өөрсдийгөө тодорхойлчихсон хүмүүст хандаж хэлэхэд жаахан жудагтай бай. Цементийн үйлдвэрийн гол цөм нь чулуунцарын үйлдвэр, бусад цехүүд бол туслах хэсэг, гэтэл харааж зүхээд байгаа тэр Сахал гэдэг чинь энэ сайхан үйлдвэрийг бариад өнөөдөр та нарыг албан тушаалаар хангаад байна, хэрвээ тухайн үед энэ хувийн компани хөрөнгө оруулалт хийгээгүй,хуучин нойтон аргын үйлдвэрээрээ ажиллаж байсан бол зах зээлээс аль эрт арчигдсан, Хөтөл гэдэг суурин ч эргэлзээтэй болох байлаа. Ялангуяа Хөтөлчүүд бусад үйлдвэрүүдтэй өрсөлдөх чадвартай сайхан үйлдвэртэй болсондоо баярлаж явах хэрэгтэй, бусад цех, хэсгүүд хэдийгээр 40 жил болсон ч засвар үйлчилгээгээ төлөвлөж, цаг тухайд нь хийгээд явахад цаашид ч олон жил ажиллана, тэрнээс Монголын рекордын эзэн болох гэж байна гээд хэдэн тээрмээ хуяглаад байвал бүгд дуусна, ер нь техникийг аргадаж ажиллуулахаас ахиж хэрэглэхгүй юмшиг хүчиндэж ажиллуулдаггүй, 7 дахь жилдээ ажиллаж байгаа шинэ зуухны доторлогоог 40 жил ажиллаж байгаа хуучин тоног төхөөрөмж болгоод ч байх шиг, 36 сар доторлоогүй байна ч гэх шиг, бүх зүйл баримттайгаа байгаа, хүмүүсийг бүгдээрээ тэнэг гэж андуурах хэрэггүй байх

Миний хувьд төрд байхад нь ч хувьд байхад нь ч энэ үйлдвэрийг удирдаж байсан. Өнөөдөр төрд оччихлоо, хөрөнгө оруулалт хийнэ гээд попроод байгаа, тэрнийг нь хөөргөөд байгаа, тэгэх байх гээд итгээд, аливааг ойлгох чадвар дутуу хүмүүст хэлэхэд төр бол хэзээ ч ганц төгрөгний, ганц хадаасны ч хөрөнгө оруулалт хийдэггүй, төрд тийм боломж ч байдаггүй юм.

Намайг энэ үйлдвэрийн удирдлага байсны хувьд хүмүүс, зарим сайт, телевиз сэтгүүлч үнэн мэдээлэл авахыг урьж зарим нь шаардаж байна, эргээд харахад дуугай суух шаардлагагүй юм бна гэж бодлоо. Цаашид тайлбар хийж байя, анхаарал тавьсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж