Байр суурь: Жижиг улсын хувьд зөв тактик барьж байна | News.MN

Байр суурь: Жижиг улсын хувьд зөв тактик барьж байна

Байр суурь: Жижиг улсын хувьд зөв тактик барьж байна

Байр суурь: Жижиг улсын хувьд зөв тактик барьж байна

Долоо, наймдугаар сард Монгол Улс айлчин гийчин олонтой байсан бол есдүгээр сард гадаад айлчлалаар дүүрэн байлаа. Ерөнхий сайд Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож ирэнгүүтээ  Их Британи руу Хатан хааныг үдэх ёслолд урилгаар оролцсон бол Ерөнхийлөгч ШХАБ-ын хуралд оролцсоныхоо дараа АНУ-ыг зорьсон. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцож буй юм. Тэгвэл Ерөнхий сайд ирэх долоо хоногт Японд  очиж, тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг үдэх ёслолд мөн оролцоно. Монгол Улсын гадаад харилцаа нээлттэй, идэвхтэй байгаа агаад нь энэ нь ямар ач холбогдолтой болох талаар олон улсын судлаачдын байр суурийг хүргэж байна.


"ГУРАВДАГЧ УЛС ОРНУУДААС ТӨРИЙН ӨНДӨР ДЭЭД АЙЛЧЛАЛЫГ ХИЙЖ БАЙНА"

Олон улс судлаач Х.Баатархүү:

-Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгална гэж байр сууриа илэрхийлсэн нь хамгийн зөв. Бид ШХАБ-ыг төв Азийн бүс нутагтай харилцаагаа өргөжүүлэх суваг гэж үздэг учраас хамтран ажилладаг. Гэхдээ бид ажиглагчийн байр сууриа бариад явах нь өнөөгийн нөхцөл байдалд хамгийн зөв алхам.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцож, үг хэлнэ. Энэ жилийн хувьд дэлхийн бүс нутгийн хурцадмал байдал, цар тахлын дараах хямралыг даван гарахтай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах байх гэсэн хүлээлт байна. Монголын хувьд улс төрийн оролцооноос илүү эдийн засгийн оролцоотой чухал шийдвэр гараасай гэж хүсч  байна. Монголын гадаад харилцаа долдугаар сараас хойш идэвхтэй өрнөлөө.   Ингэснээр дэлхийн олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудтай эерэг таатай харилцааг бий болгож байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн айлчлал болж, НҮБ-ын бүтцийн байгууллагын хувьд Монгол Улстай харилцаагаа өргөжүүллээ. Тиймээс Монгол Улсын хувьд энэ харилцаагаа эдийн засагжуулах тал дээр илүү дэвшил гараасай гэж хүсч байна. Хоёр том хөрштэйгөө эдийн засгийн коридорыг бий болгоход дэмжлэг үзүүлээсэй. Энэ удаагийн гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь уулзалтаар ярьсан эдийн засгийн коридорыг өргөжүүлэхэд НҮБ бодлогоор дэмжинэ гэдэг хүлээлт байна.

Манайх олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөрштэйгөө харилцаж буй харилцаа маш идэвхтэй байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд маш олон айлчлал хийлээ. Их Британи улсын Хатан хаан II Элизабетыг эцсийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эмгэнэл илэрхийлсэн. Энэ нь бид гуравдагч хөрштэйгөө идэвхтэй харилцаатай байгаагаа илэрхийлж буй явдал юм.  Энэ байдлыг үнэлж, ойр орчны бүхий л гуравдагч улс орнуудаас төрийн өндөр дээд айлчлалыг хийж байна.

"МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ХУВЬД ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ УУЛЗАЛТ БОЛЛОО"

Олон улс судлаач А.Батцэцэг:

-Шанхай хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын төрийн өндөр дээд албан тушаалтнууд Узбекистан улсад есдүгээр сарын 15-16-ны хооронд айлчилж, уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ уулзалтад оролцож, байр сууриа илэрхийллээ. Аливаа айлчлал гэдэг өөрийн гэсэн зорилго зорилтыг агуулж байдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын хувьд олон талын ач холбогдолтой, өөрийн улс үндэстний язгуур эрх ашиг, мөн чанарыг тодотгосон уулзалт болсон гэж харж байна.

Энэ уулзалтаар байнга яригддаг эдийн засгийн коридор, төмөр зам, хил гаалийн боомтын асуудлыг хөндсөн. Тэр дундаа төмөр замын төв коридорыг шинэчлэх, хил гаалийн хүрээгээ тэлэх зэрэг агуулгын хүрээнд авч хэрэгжүүлэх санал санаачлагуудыг улам гүнзгий түвшинд авч ярилцсан. Мөн бүс нутгийн хэмжээнд хийж, хэрэгжүүлэх бодлогын стратегийг тодорхойлж, гурван  улсын хамгийн чухал ач холбогдол өгч буй төслийн нэг байгалийн хий дамжуулах төслийг эрчимжүүлэх тал дээр төрийн өндөрлөгүүд санал солилцсон.

Монгол Улсын хувьд хөгжиж буй жижиг улс. Геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог. Жижиг улсын хувьд зөв тактик барьж, боломжуудыг улс төрийн хүрээнд харж чадвал эерэг шийдвэрүүд гарч болно. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөршийн харилцааг орхигдуулахгүй авч явах нь зүйтэй. Гэхдээ дэлхийн бүс нутгийн хурцадмал байдалтай энэ үед Монгол Улс өөрийн аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, гадаад бодлогын хүрээнд хэм хэмжээгээ тодорхойлох нь чухал.

"ГАДААД ОНОВЧТОЙ АЙЛЧЛАЛ ХИЙХ НЬ МАШ ЧУХАЛ"

Олон улс судлаач П.Наранбаяр:

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон талт гадаад бодлогын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцож байгаа. Энд улс орны төрийн тэргүүнүүд очиж байр сууриа илэрхийлж, үг хэлдэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил уг чуулганд оролцохдоо тэрбум мод тарина гэж хэлсэн. Тэр нь монголын эдийн засагт ямар үр өгөөж авч ирснийг хэлж мэдэхгүй. Дэлхийн бүс нутгийн хурцадмал байдалтай үед энэ жилийн уулзалтыг зохион байгуулж байна.

Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д Монгол Улс элсч орохгүй байсан нь зөв. Тэр байр сууриа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маш тодорхой илэрхийлсэн нь зөв.

ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Уг айлчлалаар Монголын талаас байр сууриа илэрхийлж байгаагаас биш ОХУ-аас албан ёсны хариу хэлээгүй. Орос улсын хувьд Монголыг эрчим хүчний хараат байлгах сонирхол өндөр байгаа. Ямар ч байсан шатахууны үнийг тогтвортой барина гэж байх шиг байна. Тэгвэл олон улсын зах зээл дээр шатахууны үнэ уначихвал яах вэ. Энэ цаг үед гадаад оновчтой айлчлал хийх нь маш чухал. Монголын эдийн засаг өөрөө сул байна. Дотоод зах зээлээ хөгжүүлж чадаагүй нөхцөлд аж үйлдвэржүүлэх бодлого, дэлхийн худалдааны байгууллагын харилцаан дээрээ ихээхэн мэргэжлийн байх хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-21 64.119.22.197

Барууны зарц минь түдгэлзэх нь тухайн асуудлаар голч байр суурийг хэлнэ. Дэмжсэн гэж гаж донтны хэлснийг онцолж байгаа бол дэмжээгүй гэж нөгөө талд хэлэхэд хүрэх учир учир ингэж гуйвуулахгүй

Avatar

Зочин 2022-09-21 59.153.86.99

НҮБ дээр Макрон хэллээ. түдгэлзэж буй улсууд бол дайныг дэмжсэн гэсэн үг гэж

Avatar

Зочин 2022-09-21 139.5.219.48

Энэ Наранбаатар гэдэг залууд ярихгүй сэдэв байхгүй боллоо. Тодорхой ажил хийж асуудал шийдэх чадвар байхгүй, маш өнгөц мэдлэгтэй, нэр төр хөөцөлдөж , хөгшин голдуу хүмүүсийн тархийг угаасан, архи их уудаг, дампуу хүн Монгол улсын бодлогод чиглэсэн юм ярьж, улс төрд орохоор улайрч байна даа.

Avatar

Зочин 2022-09-21 66.181.160.56

Орчин цагт муйхарлаж, хийрхэж амьдардаг цаг биш!! Тэр тусмаа аль хаа байсан 800 жилийн өмнөх юмаар гайхуулж хий дэмий цээжээ дэлсээд хэн ч тоохгүй!! Харин маш нарийн ухаан гаргаж, том гүрнүүдийн хоорондын хий зайг зальтай ашиглаж, улс эх орноо өөд татах нь хамгаас чухал байна!!!

Avatar

Зочин 2022-09-21 124.158.68.255

Энэ дарангуйлагч пүүтэн унаж энх амгалан тогтоосой.

Avatar

Зочин 2022-09-21 66.181.160.6

Путин гуай ялна.

Avatar

МОНГОЛ 2022-09-21 202.179.25.4

БИД ЖИЖИГ БУУРАЙ УЛС БИШ БӨГӨӨД ГУЙЛГАЧИН УЛС БҮР БИШ….. МОНГОЛ ЗАЛУУЧУУД БООЛ БИШ. АЛЬ НЭГ УЛСААС МӨНГӨ ХӨРӨНГӨ ЭСВЭЛ ВИЗ ГУЙЖ ЦАРАЙЧЛАЖ 30 ЖИЛ АМЬДАРЛАА…. ҮНЭХЭЭР ЗАЛХАЖ БАЙНА….. БИД ДЭЛХИЙН ДАЙДАД ДИЙЛЖ ЯВСАН ТОМ ГҮРЭН УЧИР ЭНЭ ӨДРӨӨС ЭХЛЭН ХЭНЭЭС Ч ЮҮ Ч ГУЙХГҮЙ АМЬДРАХ ЁСТОЙ:… ҮҮГЭЭС ЦААШ ДАХИЖ МОНГОЛ УЛСЫГ ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛС , ЖИЖИГ БУУРАЙ ОРОН ГЭЖ ХЭЛСЭН ХҮНИЙГ ШИЙТГЭЖ БАЙХ УЧИРТАЙ

Avatar

Зочин 2022-09-21 66.181.160.56

Галзуу хүний хий хоосон хийрхэл, дэмийрэл!!! Орчин цагт муйхарлаж, хийрхэж амьдардаг цаг биш!! Тэр тусмаа аль хаа байсан 800 жилийн өмнөх юмаар гайхуулж хий дэмий цээжээ дэлсээд хэн ч тоохгүй!! Харин маш нарийн ухаан гаргаж, том гүрнүүдийн хоорондын хий зайг зальтай ашиглаж, улс эх орноо өөд татах нь хамгаас чухал байна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж