Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганы нээлтэд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганы нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганы нээлтэд оролцлоо

НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа юм. Энэ талаар  манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Нью-Йорк хотоос мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцож байна. Энэ удаагийн чуулган АНУ-ын Нью-Йорк хотод дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд 100 гаруй орны ерөнхийлөгч, 60 орчим улсын Ерөнхий сайд, гурван орны Шадар сайд оролцож, дэлхий дахинд тулгарч байгаа шинэ сорилтуудын талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм.

Ерөнхий Ассамблейн 77-р чуулган “Шийдвэрлэх мөчХарилцан хамааралтай сорилтууд өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байгаа бөгөөд чуулганыг нээж, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерраш үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын комиссын дарга Урсула вон дер Леиентэй, Словен улсын ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзалт хийсэн юм. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ебрахим Тио бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, санал, шүүмжлэлээ илэрхийлнэ.  Сонирхуулахад, өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэрээ Монгол Улсыг энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж