Марк Зукербергийн хөрөнгө 70 тэрбумаар буурав

Хуучирсан мэдээ: 2022.09.21-нд нийтлэгдсэн

Марк Зукербергийн хөрөнгө 70 тэрбумаар буурав

Марк Зукербергийн хөрөнгө 70 тэрбумаар буурав

"Мета" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө энэ жил  70 тэрбум ам.доллараар буурч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 20-д бичигдсэн байна. "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексээс харвал Зукерберг энэ оныг 125 тэрбум ам.долларын хөрөнгөтэй эхлүүлжээ.  Гэвч түүнээс хойш 55.3 тэрбум болтлоо буурсан байна. Харин Форбс сэтгүүлд түүний хөрөнгийг 53.4 тэрбум ам.доллар гэж бичжээ.

"Facebook", "Instagram", "WhatsApp" болон "Oculus"-ийг эзэмшдэг "Мета" компаниа метаверс компани болгоно гэж Зукерберг хэлсэн. Үүнээсээ хойш 12 сарын турш элдэв үймээн самуун ихтэй байсан.
Тухайлбал "Facebook" хэрэглэгчдийн тоо анх удаа буурч, 2021 оны сүүлийн улиралд өдөр бүр нэг сая орчим идэвхтэй хэрэглэгчээ алджээ. Түүнчлэн "Instagram" платформ нь өсвөр насны охидын хооллолтын эмгэг, амиа хорлох бодол төрүүлэхэд нөлөөлсөн болохыг судалгаагаар олж илрүүлэв.

Энэ мэт дуулиан дунд "Мета"-гийн цэвэр орлого хоёрдугаар улиралд 2021 оны мөн үеэс 36 хувиар буюу гурван тэрбум гаруй ам.доллараар буурсан байна.

Тус компани 2021 онд метаверсийн хөрөнгө оруулалтад 10 тэрбум ам.доллар буюу хөрөнгийн зардлынхаа 50 орчим хувийг зарцуулсан гэж мэдэгджээ.  Дөрөвдүгээр сарын байдлаар метаверс төслүүд дээр 10 мянга гаруй хүн ажиллаж байна. "Метаверс бизнес нь ойрын арван жилийн дотор бизнест чухал хувь нэмэр оруулахгүй, үндэс суурийг нь л  тавих болно.
2030 оноос компанийн ашиг орлогод ихээхэн хувь нэмэр оруулах болно" гэж Зукерберг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр хэлжээ. Амжилттай ажиллаж буй компаниуд дэлхийг урагшлуулахын тулд судалгаа, хөгжилд ихээхэн хөрөнгө оруулалт хийх ёстой гэж тэр үздэг.

Технологийн салбарт бүхэлдээ нөлөөлсөн эдийн засгийн хямралаас шалтгаалаад "Мета" шинэ ажилтан авахаа багасгасан.  Тодруулбал, энэ жил инженерүүдийг ажилд авах зорилтоо гуравны нэгээр бууруулсан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж