Мьянмарын нэгэн сургууль руу армийн нисдэг тэрэг буудаж, дор хаяж зургаан хүүхэд амиа алдаж, 17 хүүхэд шархадсан тухай хэвлэл болон оршин суугчид Даваа гаригт мэдээлсэн. Харин армийн зүгээс босогчдын эсрэг дайрах зорилгоор гал нээсэн гэж мэдэгджээ.
Өнгөрсөн оны эхээр сонгогдсон засгийн газраа түлхэн унагаснаас хойш Мьянмар улс хүчирхийлэлд бүхэлдээ автсан. Үүний дараа зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн орон даяар гарч ирсэн ба Хунтын арми тус хүчний эсрэг арга хэмжээ авах болжээ.
"Mizzima" болон "Irrawaddy" мэдээллийн порталын мэдээлснээр тус тосгон дахь Буддын шашны хийдэд байрладаг сургууль руу армийн нисдэг тэргүүд гал нээсэн байна. Зарим хүүхдүүд буудалцаанаас үүдэн газар дээрээ амиа алдсан бол цэргүүд тосгонд нэвтэрсний дараа хэд хэдэн хүүхэд амиа алдсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ