Г.Сайханбаяр ангийн найзаа ажилд авчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Г.Сайханбаяр ангийн найзаа ажилд авчээ

Зураач Л.Өнөрчимэг төрийн албан хаагч болжээ. Тэрбээр Батлан хамгааалах яамны харьяа Монгол цэргийн музейд зураач, сэргээн засварлагч, интерьер дизайнераар ажиллаж байна. Түүний аав тус музейд зураачаар ажиллаж байжээ.

Л.Өнөрчимэг нь 1990-2000 оны үед хөлөөрөө таталбар зураг зурахын сацуу усан дор уран бүтээл туурвидаг "гоц авьяастан” гэдгээрээ олонд танигдсан нэгэн.

Тэрбээр энэ тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө "Наад зах нь усан дотор зурахдаа амьсгаа түгжинэ. Усанд нордоггүй цаас, харандаа шаардлагатай болно. Тэгэхдээ орчноо харна, мэдэрнэ, зурна. Харин морин дээр давхиж явахад анхаарал их чухал. Энэ төрлөөр явахад бэлтгэл, зориг, тэвчээр их чухал" гэж ярьсан байдаг.

Зураач Л.Өнөрчимэг өөрийн уран бүтээлээрээ нийгэмд тодорхой орон зайг бий болгосон. Түүний хувьд сүүлийн жилүүдэд цахим хаягаа идэвхитэй ашиглаж, олон дагагчтай болсон. Сонирхуулахад, Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяр, Л.Өнөрчимэг нар нэг ангийн найзууд аж.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж