Далайн эрэг дээр олон тооны сперм халим үхсэнийг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Далайн эрэг дээр олон тооны сперм халим үхсэнийг илрүүлэв

Далайн эрэг дээр олон тооны сперм халим үхсэнийг илрүүлэв

Австралийн Тасманиа мужийн далайн эрэг дээр 14 залуу халим эрэг дээр гацаж үхсэн талаар албаныхан мэдээлэв. Халимны сэг зэмийг нутгийн иргэд Кинг арлаас олж, Даваа гаригийн үдээс хойш эрх баригчдад мэдэгдсэн байна. Халимуудын үхсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч зэрлэг ан амьтдын биологич болон малын эмч нарыг мөрдөн шалгахаар явуулсан байна.

Тасманид халим эрэг дээр гарч ирэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Арлын тус хэсэгт далайн амьтад үй олноороо үхдэг халуун цэг гэж мэргэжилтнүүд ярьсан байна. Тус мужид илүү олон далайн амьтан хавцалд боогдсон эсэхийг агаарын судалгаагаар тогтооно гэж мужийн засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.

Дэлхий даяар эмзэгт тооцогддог эр спермийн халим нь 18 метр хүртэл өсч, 45 тонн жинтэй байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж