Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Бүсгүй та хэн бэ?

Эмэгтэй хүний хувьд дур булаам байна гэдэг нь эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөхийг хэлж буй хэрэг. Дур булаам, секси биш харагдах нь эмэгтэй хүний биеэ авч явахад эсрэг нөлөө үзүүлдэг юм. "Өөрөөсөө зай барихыг сануулж буй" мэт энэ таагүй байдлыг эрчүүд маш хурдан тусган авдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Ямар эмэгтэйчүүд эрчүүдийн нүдэнд "секси" харагддаггүй  юм  бол:

Надад хамаагүй гэсэн бодолтой эмэгтэй

Зарим эмэгтэйчүүд зориудаар "секси" биш харагдах сонирхолтой байдаг юм. Тэд энэ байдлаа өөрийн зан авир, хувцаслалт, үйл хөдөлгөөнөөр илэрхийлэн гаргадаг. Харин энэ авир нь хүмүүст хоёр янзын  сэтгэгдэл төрүүлдэг  байна. Үүнд,

а)  Өөрийгөө үл тоомсорлогч бүсгүй

б) Бусдад яаж харагдаж байгаа нь огт падгүй гэж боддог хэнэггүй эмэгтэй.

Тэгвэл ийм  бодолтой эмэгтэйн нийтлэг төрх нь:

Нямбай биш зан

Хиртэй хувцастай явах

Амнаас нь эвгүй үнэр ханхлах

Хувцсан дээр нь энгэсэг, уруулын будаг нялагдсан байх

Үс нь арчилгаагүй

Үнэртэн түрхээгүй

Хөлнийх нь үс хэт ургасан

Суганы үсээ авдаггүй

Улиралдаа тохируулан хувцаслаагүй гэх мэт.

 

Магадгүй нэг удаа таагүй төрхтэй байхад чинь таарсан эр хүн "өршөөж" болох л байх. Гэхдээ эрчүүд энэ эмэгтэй дандаа ийм байдаг юм уу аль эсвэл ганц удаа ийм байхад нь таарчихсан юм уу гэдгийг  мэдэхгүй шүү дээ.

 

2.   Өөрийгөө бусдаас доогуур үнэлэгч эмэгтэй

Өөрийгөө бусдаас доогуур үнэлэх нь эр хүнийг өөрөөсөө түлхэж байгаа хэрэг. Харин ч бүр өөрийгөө үнэлж, омог бардам байх нь секси харагдахын эхлэл бөгөөд өөртөө итгэлтэй эмэгтэй эр хүний  нүдэнд дур булаам харагддаг.

Эрчүүд ямар дүр төрхтэй эмэгтэйг өөрийгөө үнэлдэггүй гэж дүгнэдэг вэ:

Илүү жинтэй

Эв хавгүй хөдөлгөөнтэй

Унтарсан, очгүй харцтай

Өөртөө итгэлгүй

Энгийн хийцтэй, хөвөн даавуун дотуур хувцастай

Идэвхгүй байдалтай

Биеэ өөд татах сонирхолгүй

Булчин шөрмөс султай, цэх биш унжгар алхаа гишгээтэй.

3. Секси харагдахын тулд хэт чармайдаг бүсгүй

Дур булаам, секси төрхтэй болох гээд хэтрүүлэх хэрэггүй. Учир нь бүр эсрэгээрээ, инээдтэй харагдах болно.

Ямар үедээ эмэгтэй хүн ийм ойлголтыг төрүүлдэг юм бол:

Илт жүжиглэх

Хэт гэнэн царайлах

Шийдмэг, ширүүн зан авир гаргах

Хэт туранхай харагдах

Шуналтай байх

Аальгүйтэж сээтэгнэх

Хэт бариу хувцас өмсөх

Нялуурах

Нөхцөл байдалд тохироогүй хувцаслах

Мэдэмхийрэх

Том ам гарах

Урт хэл буюу хов жив хөөцөлдөх

 

Хэт шийдэмгий зан авиртай бүсгүйчүүд эрчүүдийг үргээж орхидог бол  харин сээтэгнэж, аальгүйтэх нь секси харагдах гээд бүр ядчихсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэнэн хонгорын дүрд тоглох, эсвэл эсрэгээрээ хэт ухаалаг дүр эсгэвэл эрчүүд "намайг битгий оролд" гэж байна хэмээн ойлгодог гэнэ.

 

4. Саад тотгор учруулагч эмэгтэй

Эмэгтэйчүүд өөрийнхөө бодлыг нуух гээд эрчүүдийн өмнө эвгүй байдалд орох нь олонтаа гэнэ. Эр хүний дэргэд зохиомол саад бий болгогч  эмэгтэй ямархуу  төрхтэй байдаг юм бол. Тэд

Сээтэн хаядаггүй

Эршүүд зан гаргадаг

Эрчүүдийг үгүйсгэх үзэл баримтална

Тэргүүн хатагтайн дүрд орж ихэмсэглэдэг

Хэт шүүмжлэгч  байх ба өөдрөг бус авир гаргах

Эрчүүдэд дургүй гэдгээ илэрхийлэх

Донгио мэт байдал эсгэх

Мэдрэмжгүй хандах

Ааш муутай үл тоосон маяг үзүүлэх

5. Муу зуршилтай эмэгтэй

Бүсгүй та дасал болчихсон муу зуршлаас болж эрчүүд холдож хөндийрдөг гэдэгтэй  санал нийлэх үү. Тухайлбал,

Тамхи татах

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

Хуруу хумсаа мэрж хэмлэх зуршил

Байнга бохь  зажилах

Мансууруулах бодис хэрэглэх…

 

"Тамхи татаж буй бүсгүй дур булаам бус харин дур гутаам харагддаг" хэмээн эрчүүд шүүмжилдэг бол согтуу эмэгтэйг бүр "нэг нүдээрээ ч үздэггүй" гэнэ.

 

6. Буруу сонголт хийдэг эмэгтэй

"Секси, дур булаам" төрхтэй болох гээд зарим бүсгүй хувцаслалт дээрээ хэт "нугалаа" гаргадаг. Энэ нь эрчүүдийг татах бус бүр түлхэж орхидог.  Гэтэл эрчүүдэд, нүдэнд дулаан зөөлөн өнгийн даруухан хувцастай, донжийг нь олж гоёл зүүлт хэрэглэсэн  бүсгүй илүүтэй таалагддаг. 

 

Тэгвэл ямар хувцастай бүсгүйгээс тэд  зай барьдаг юм бол:

Хэт хурц, тод өнгийн хувцастай

Оо энгэсэг ихээр хэрэглэсэн

Уруулаа час улаанаар будсан

Үсээ лаакадсан

Урт унжсан ээмэгтэй

Өргөн таазтай атал хэт бариу өмд өмссөн

Зовхио хэт будаж,  сүүдэртүүлсэн

Үнэртэй ус "ухаан алдмаар" их түрхсэн

7. Бүдүүлэг ааш  авиртай эмэгтэй

Эрчүүдэд эмэгтэйчүүдийн  ямар зан байдал бүдүүлэг санагддаг вэ гэвэл,

Чангаар ярих

Буруу, зөрүү ойлгож  ярих

Хямдхан харагдах

Орилж чарлах

Хоолойны өнгө таагүй байх

Эв хавгүй үйл хөдөлгөөнтэй

Хараал, ерөөл хэлдэг

Буруу зуршил, хэв маягаар биеэ авч явах

Эвгүй дуу авиа үе үе гаргах

Олон эрчүүдэд нэгэн зэрэг сээтэн хаях

Сексийн тухай хэт их яриа өрнүүлэх

Эр хүн зөвхөн өөрт нь зориулсан "секс байдлыг" үнэлэхээс бус олон нийтийн дунд олон эрчүүдэд зориулсан ил тод  үйлдлийг хэзээ ч  хүлээн авдаггүй.

8. Хувийн сул зан чанартай эмэгтэй

Энэ бол нэлээд эмзэг асуудал. Яагаад гэвэл хүний төрөлхийн сул зан чанарыг санасны зоргоор засахад төвөгтэй байдаг юм.  Сул зан чанар гэдэгт,

Ухаан муу

Үргэлж гомдоллох

Наргианч  бус байдал

Зорилгогүй байх

Өөртөө хэт хайртай

Худалч

Хардамтгай

Уй гашууд  автамтгай

Уур уцаартай

"Хормой султай"

Эдийн шуналтай

Хорон, муу  бодолтой гэх мэт сөрөг талууд багтана.

 

Ээж нар маань охидоо багаас нь энэ бүх алдааг гаргахгүй байхыг зөвлөж захисаар ирсэн. Гэвч  тэд амьдралынхаа явцад эдгээр алдааг давтаж л байдаг болохоор "төгс төгөлдөр дур булаам харагдах" боломжоо бага багаар алдсаар байдаг гэдэг.

 

Та хорь, гуч, дөчин настай ч бай дур булаам сайхан эмэгтэй байхыг хүсч байгаа бол  эрчүүдийн нүдээр харсан дээрх "но" -г өөртөө байгаа эсэхийг шинжээд, байвал дор нь засч залруулахыг хичээгээрэй.

Зохиогчын эрх: omogshil.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж