Их Британийн Украинд туслах 2023 оны төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Их Британийн Украинд туслах 2023 оны төлөвлөгөө

Их Британийн Украинд туслах 2023 оны төлөвлөгөө

Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс маргааш (2022.09.21) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн удирдагчдад хандан үг хэлнэ. Их Британи 2023 онд Украины дайны хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэх аж. Мөнгөн дүнгийн хувьд энэ жил өгсөн 2.3 тэрбум фунт стерлингтэй ойролцоо байна гэв.

Трасс АНУ-д ирэхээсээ өмнө Украины ард түмэнд "Их Британи алхам тутамдаа Украины ард байх болно" гэж амласан байна.

Их Британи 2022 онд Украины цэргийн хоёр дахь том хандивлагч болсон гэж Даунинг Стритээс мэдээлсэн. Тус улс 2015 оноос хойш олон зуун пуужин, 120 хуягт машин, агаарын довтолгооноос хамгаалах таван систем Украинд нийлүүлжээ. Мөн Украины 27 мянган цэргийг 2015 оноос хойш сургасан аж.

Өдгөө Украины цэргүүд зүүн тийш чиглэн давшиж байна. "Эзлэн түрэмгийлэгчид сандарч байгаа нь тодорхой” гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр (2022.09.20) орой хэлжээ. Мөн одоо чөлөөлөгдсөн бүс нутгуудад хурдацтай анхаарлаа хандуулж эхэлснээ хэлсэн dgayg.

Тэрбээр маргааш НҮБ-ын нэгдсэн чуулганд цахимаар оролцож, үг хэлнэ. Ингэхдээ улс орнуудад хандаж зэвсэг, тусламжийн нийлүүлэлтийг түргэсгэхийг уриална гэжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж