Киргизстан, Тажикистаны хилийн мөргөлдөөн ширүүсэв

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Киргизстан, Тажикистаны хилийн мөргөлдөөн ширүүсэв

Киргизстан, Тажикистаны хилийн мөргөлдөөн ширүүсэв

Киргизстан-Тажикистаны хил дээр гарсан мөргөлдөөний улмаас наад зах нь 94 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархдав. Энэ нь сүүлийн жилүүдэд маргалдаан дагуулсан хил дээр тохиолдсон хамгийн том мөргөлдөөн болжээ. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт мөргөлдөөн эхэлснээр олон хүн хохирсон тул Баасан гаригт хоёр улс тохиролцоо хийсэн байна. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров буудлага зогссон ч интернэтээр өдөөн хатгасан мэдэгдэл үргэлжилсээр байна гэжээ.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хоёр улсын хооронд зам харилцаа, газар, усны нөөцтэй холбоотой зөрчилдөөн байнга гардаг. Хүчирхийлэл дэгдсэнд хоёр тал бие биенээ буруутгаж байгаа аж. Тэд 1000 км (600 миль) хилтэй бөгөөд үүний гуравны нэг нь маргаантай байдаг. Ерөнхийлөгч Жапаров Даваа гаригт Киргизийн ард түмэнд хандан “Бид цэрэг армиар бүрэн хангах боломжтой” гэж мэдэгджээ. Тэрбээр "Бидэнд мөн байшинг хурдан сэргээн босгох хөрөнгө бий" гэж нэмж ярьсан байна. 

Киргиз улсад гашуудлын өдөр тохиосон ба Ням гаригт 13 хүн амиа алдаж, нийт нас барсан хүний ​​тоо 59-д хүрч, 100 гаруй хүн шархадсан байна. Тажикистан улсын 35 иргэн амиа алдаж, 20 орчим иргэн шархадсан гэж мэдэгдэв.

Тажикистан улсын хойд, баруун, өмнөд хэсгийн уулархаг бүс болох Баткен хотын мөргөлдөөнтэй бүс нутгаас 137 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Киргизстан мэдэгджээ. Киргизийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим хүмүүс гэр рүүгээ буцаж эхэлсэн гэж мэдэгдсэн бол Тажикистан улс олноор нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлээгүй байна.

Хилийн маргааны улмаас 2021 онд хоёр улсын хооронд томоохон мөргөлдөөн гарч, бараг 50 хүн амиа алджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж