Covid-19 бус, авто ослын улмаас 27 хүн амиа алдав | News.MN

Covid-19 бус, авто ослын улмаас 27 хүн амиа алдав

Covid-19 бус, авто ослын улмаас 27 хүн амиа алдав

Covid-19 бус, авто ослын улмаас 27 хүн амиа алдав

Хятадад Гуйжоу мужийн хурдны зам дээр Covid-19-ийн тусгаарлах байр руу иргэдийг тээвэрлэж явсан автобус осолджээ. Ослын улмаас 27 зорчигч амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртсэн байна. Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш Гуйжоу мужид халдварын улмаас ердөө хоёрхон хүн нас баржээ. Энэ удаад Covid-19-өөс бус, авто ослын улмаас олон хүн нэг дор амиа алдав. Энэхүү осол нь Бээжингийн Covid-19-ийг тэглэх бодлогыг шүүмжлэгчдийн ундууцлыг улам дэвэргээд байна.

Хэрвээ шинжилгээний хариу эерэг гарсан бол тухайн хүн болон ойр дотныхон нь гэртээ юм уу, тусгаарлах байранд тусгаарлагдах ёстой.

Осол Ням гаригийн өглөө гарчээ. Ослын шалтгааны талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Хятадын хуулийн дагуу зорчигч тээврийн автобус шөнийн 02:00-05:00 цагийн хооронд хурдны замаар явах хориотой. Гэвч осол орон нутгийн цагаар 02:40 цагт гарсан тул тус автобус хууль зөрчсөн нь батлагдаж байна.

Нас барсан хүмүүсийн нэгний охин олон нийтийн сүлжээгээр ээжийнхээ үхлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж хэлжээ. Тэрбээр “Ээж хагас сар гэртээ байсан. Тэр шинжилгээ өгөхөөр өөр хаашаа ч гараагүй. Гэвч гэнэтхэн л тусгаарлах байр руу явах болж, ингээд нас барлаа” гэж бичжээ. Энэ явдлаас улбаалаад тусгаарлах байр руу авч явдаг тээвэрлэлтийн талаар элдэв гомдол гарч эхэлсэн аж. Тухайлбал, олон тооны зорчигчийг бүтэн 12 цагийн турш автобусанд чихэж, зочид буудал хүрэх хүртлээ хоол идэх, бие засах, цонхоо онгойлгох, агааржуулагч асаахыг хориглодог байна. “Энэ бүхэн хэзээ зогсох вэ?” гэж иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа аж.

Гуйжоу мужид халдварын тоо сүүлийн үед огцом нэмэгдэж буй. Тухайлбал, Бямба гаригт 712 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Хятад улсын нийт тохиолдлын 70 орчим хувийг эзэлж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж