ЯТТТ-ийн удирдлагууд 100 саяын хахууль авсан нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

ЯТТТ-ийн удирдлагууд 100 саяын хахууль авсан нь тогтоогджээ

ЯТТТ-ийн удирдлагууд 100 саяын хахууль авсан нь тогтоогджээ

Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан нас барсан иргэдийн шарилыг зөөлгөхөд хувийн компанид давуу байдал олгож, эл үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авчээ.

Тэд гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компаниудад өгдөг байсан аж.

Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад, дээрх 14 албан тушаалтанд холбогдох авлигын хэргийг шалгаж дуусчээ. Тус газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжтэй нотлох баримтууд олдсон тул хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж