Хятад хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор барина

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Хятад хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор барина

Хятад хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор барина

Хятад улс дэлхийн хамгийн том үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд төлөвлөлтийн зургийг удахгүй гаргана гэж албаны хүн өчигдөр (2022.09.19) мэдэгдэв.

Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын орлогч дарга Ли Чунлян "Хамгийн том хамгаалалтын цар хүрээтэй, хамгийн олон янзын газарзүйн онцлогтой, байгальд ээлтэй систем байгуулах шаардлагын дагуу төслийг боловсруулж байна. Бид цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд байгаа нутгийн оршин суугчдыг байгаль орчныг хамгаалах, эко аялал жуулчлалын үйлчилгээнд оролцохыг уриалах болно. Ингэснээр үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ард түмэн өөрийн мэт санана" гэж хэлэв.

2019 онд санаачилсан төлөвлөгөөний дагуу 50 орчим газрыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгохоор шалгаруулжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгүүд Хятадын нийт газар нутгийн 10 хувийг эзэлж, улсын тусгай хамгаалалтад байдаг зэрлэг ургамал, амьтдын гол төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчны 80 гаруй хувийг хамгаалахаар төлөвлөсөн байна.

Эхний таван цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороод буй бөгөөд 230 мянга гаруй км/кв талбайг хамарсан, эх газрын гол зэрлэг ан амьтдын 30 орчим хувийг агуулжээ. Байгуулагдсан цагаасаа хойш цэцэрлэгт хүрээлэнгүүд байгаль орчин, төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр олон ололт амжилт гаргасан.

Тус улсын зэрлэг аварга пандагийн 72 орчим хувь цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтад байна гэж Ли хэлэв. Мөн Жилин муж дахь Зүүн хойд Хятадын бар, ирвэсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрлэг амьтдын нүүдлийн сувгийг хаажээ. Ингэснээр зэрлэг амьтдын тоо толгой өсч буй аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн шинэ бүлэг эмх цэгцтэй байгуулагдаж буй бөгөөд өмнөх цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа бүрэн гүйцсэний дараа шинээр байгуулахыг зорьж байна.

Энэ жилийн хувьд Чинхай-Төвдийн өндөрлөг болон Шар мөрөн, Хөх мөрний сав газарт үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв.

Эх сурвалж: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж