Цөмийн энергийн салбарынхан чуулав

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн салбарынхан чуулав

Сингапур Улсад саяхан болсон “Цөмийн эрчим хүчний конгресс”–т манай улсын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ. Тус конгресст олон улсын Атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Ю.Амано, Дэлхийн цөмийн ассоциацийн төлөөлөгчид, Монгол, Тайланд, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам, Пакистаны төлөөлөгчид оролцож, улс орныхоо цөмийн энергийн  салбарт баримталж буй бодлого, хөтөлбөрөө танилцуулж, туршлагаасаа хуваалцсан байна. Мөн хөрөнгө оруулагч компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, ураны чиглэлээр ажилладаг хуулийн компаниуд гэх мэт хувийн хэвшлийнхэн оролцож цөмийн цахилгаан станц шинээр барих, техник, технологийг хөгжүүлэх, цөмийн хаягдлын менежментийг зүй зохистой шийдвэрлэх, ураны боловсруулалт, тээвэрлэлт зэрэг асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. ОУАЭ-ийн агентлагийн ерөнхий захирал Ю.Амано хүний эрүүл мэнд болон экологийн хувьд халгүй, хямд эрчим хүч үйлдвэрлэх цөмийн цахилгаан станцыг ашиглахаар төлөвлөж байгаа орнуудын тоо нэмэгдэж байна гэж онцолсон байна. Хурлаар бүсийн орнуудын цөмийн бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааны талаар тодорхой хэлэлцжээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж