Britney Spears дахиад л хайр дурлалын проблемтой тулгарав

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Britney Spears дахиад л хайр дурлалын проблемтой тулгарав

Britney Spears, түүний найз залуу Jason Trawick хоёрын хайр сэтгэлийн харилцаа сүүлийн үед дардан биш байгаа тухай хэвлэлүүд бичих болсон. Тэд болзоод ердөө хагас жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч гэсэн хоорондоо байнга хэрэлдэж, муудалцдаг талаар дуучны ойрын эх сурвалжууд ам алдсан байдаг. Саяхан дуучин бүсгүйн ойр дотны нэгэн танил нь нэрээ нууцлан Америкийн “Тhe National Enquirer” шар сонинд ярилцлага өгч, шинэхэн хосуудын хайр дурлалын асуудал, проблемуудыг дэлгэжээ. Тэрхүү эх сурвалжийн ярьснаар Britney найз залуугаа өөрт нь хангалттай анхаарал, халамж тавихгүй байна гэж ихэвчлэн гомдоллодог гэнэ. “Britney маш их анхаарал халамж шаарддаг зантай. Харин Jason энэ зангаас нь залхаад байгаа. Britney гар цүнхээ хүртэл дандаа түүнд бариулахыг хүсдэг. Бас Jason түүнийг жин нэмээд байхаар нь дасгалаа идэвхтэй хийхийг зөвлөхөд Britney үүнд нь маш ихээр эмзэглэж, бүр хэдэн өдрөөр гомдож уйлсан” гэж дуучин бүсгүйн танил найз нь уг хэвлэлд ярьжээ.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж