Л.Энх-Амгалан сайдыг огцруулах шаардлагад тайлбар өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан сайдыг огцруулах шаардлагад тайлбар өгөх үү?

Л.Энх-Амгалан сайдыг огцруулах шаардлагад тайлбар өгөх үү?

Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд Боловсролын яам, Засгийн газрын анхаарлын төвд ороод буй асуудал бол Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын ёс зүйн асуудал, албан тушаалын томилгоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан есдүгээр сарын 7-нд Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудалтай холбоотой тайлбар мэдээлэл өгсөн. Тэрбээр "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан" гэсэн.

Боловсролын яамнаас энэ талаар тодруулахад "Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тушаалын дагуу тус сургуулийн захирал ажлаа өгнө. Дараагийн захирлын томилгоо хийх хүртэл түр орлогчоор Б.Болор гэх хүнийг томилоод байна.

Тус сургуулийн эцэг, эхчүүдийн зөвлөлөөс Ерөнхий сайдад шаардлага өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар БШУЯ-нд мэдээлэл ирээгүй” гэлээ.

Сонирхуулахад, 2010 онд Монгол-Оросын хамтарсан III сургуулийн сурагчид хоолондоо хордож, Ж.Соронзонг тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Д.Отгонбаяр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч Ж.Соронзон шүүхэд хандаж, эргэн ажилдаа оржээ. Тэрбээр 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж буй. Хэдийгээр тушаал гарсан ч эцэг, эхчүүдийн төлөөлөл гэх зарим хүн энэ тушаалыг эсэргүүцэж, жагсаал хүртэл зохион байгуулж, Мөн Л.Энх-Амгалан сайдыг огцруулах хүсэлт хүртэл өгчээ. Гэвч үүнд одоогоор хэн ч албан тайлбар хийгээгүй байна. Мөн тус хүсэлтийг хэчнээн эцэг, эх өгсөн нь тодорхой бус байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:

-Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ямар нэгэн байдлаар хамт олноо өдөөн хатгаж байна. Ер нь Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна. Удахгүй Монголын Гадаад харилцааны яамнаас энэ асуудалд албан бичиг гаргах байх. Энэ талаар ярилцаж байгаа гэж ойлгосон.

Тиймээс энэ сургуультай холбоотой асуудалд цэг тавьсан. Энэ талаар дахин сөхөх ёсгүй. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Орос, Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлд багтдаг.

Цаашид энэ асуудлаар дэд сайд мэдээлэл өгнө. Бид сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилготой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж