АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгосыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгосыг зорилоо

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг Өмнөд Солонгосыг зорилоо

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг энэ долоо хоногт Өмнөд Солонгост айлчилж, хамтарсан сургуулилалт хийнэ. Энэ нь 2018 оноос хойш анх удаа АНУ-аас БНСУ-ыг зорьж буй тээгч хөлөг юм.

"USS Ronald Reagan" хөлөг Баасан гаригт Пусан боомт хот дахь тэнгисийн цэргийн баазад хүрэлцэн ирнэ гэж Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. "Хоёр орны Тэнгисийн цэргийн хүчин хамтарсан сургуулилалт хийснээр цэргийн бэлэн байдлаа бэхжүүлж, энх тайван, тогтвортой байдлын төлөөх эвслийн тууштай алхмыг харуулахаар төлөвлөж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Хойд Солонгос өмнө нь АНУ ба БНСУ-ын цэргийн ажиллагаа, хамтарсан сургуулилалтыг дайны сургуулилалт, Вашингтон, Сөүлийн дайсагнасан бодлогын нотолгоо гэж буруушаасан. Тус хоёр улс Хойд Солонгостой харилцах дипломат хүчин чармайлтын хүрээнд 2018 оноос хойш цэргийн хамтарсан үйл ажиллагаагаа харьцангуй багасгасан юм.

Энэ оны эхээр Умардын пуужингийн туршилт олширсон тул тэдэнд анхааруулга болгож хамтарсан сургуулилалтуудаа сэргээгээд байна. Холбоотнууд Хойд Солонгосыг зогсоож, хариу арга хэмжээ авахын тулд стратегийн хөрөнгөө үргэлжлүүлэн байршуулж, ашиглахаа өнгөрсөн Баасан гаригт амласан юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын тээгч хөлөг дөрөвдүгээр сард мөн Японы усан хилд байрлаж, тус улсын армитай хамтарсан сургуулилалт хийжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж