Монголын хамгийн том KID’S WORLD тоглоомын төв нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Монголын хамгийн том KID’S WORLD тоглоомын төв нээгдэнэ

Бизнесийн төвлөрлийн төв цэгт байршилтай МИШЭЭЛ РЕЗИДЕНС орон сууцнаас ердөө 1 минутын зайд Монголын хамгийн том KID’S WORLD тоглоомын төв нээгдэнэ.

Тус тоглоомын төв нь 2200м2 цэлгэр уудам талбайтай, 7 метрийн өндөр таазтай, тоос тоосонцрыг шүүх агааржуулалтын цогц системтэй, шал хана болон бусад материал, тоглоомууд хүүхдийн биед харшил өгөхгүй, хурц өнцөг булангүй хүүхдэд зориулагдсан олон улсын хэм хэмжээнд нийцсэн шийдэлтэй.

Өргөн талбайг хамарсан Kid’s world тоглоомын төвд хэзээ ч уйдамгүй олон төрлийн тоглоом байх бөгөөд энд өдөржин тоглож, гүйж харайснаар хүүхдийн бие чангарч, биеийн хөгжил зөв тэгш хөгжиж, ухаан саруул, сэргэлэн цовоо, сониуч, бүтээлч сэтгэхүйтэй болно.

Таны хүүхэд гэрээсээ гараад гадагш гарах шаардлагагүйгээр шууд тоглоомын төв рүү орох боломжтой бөгөөд өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай тул та хүүхдээ үлдээгээд бусад ажлаа амжуулах боломжтой.

Бяцхан оршин суугчиддаа зориулж Монголын хамгийн том тоглоомын төвийг бий болгож буй Мишээл резиденс орон сууц 2022 оны IV улиралд ашиглалтад орно.

Борлуулалтын алба: 7505-7788

Мишээл Резиденс:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж