Ирэх Ням гаригт дараах замыг хааж, Улаанбаатарын өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Ирэх Ням гаригт дараах замыг хааж, Улаанбаатарын өдрийг тэмдэглэнэ

Ирэх Ням гаригт дараах замыг хааж, Улаанбаатарын өдрийг тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар автомашин явуулдаггүй уламжлалтай. Энэ жил хоёр дахь удаагаа автомашингүй өдрийг тэмдэглэх гэж байна. Тодруулбал, ирэх Ням гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн энэ сарын 25-нд зарим зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийн амралтын өдрийг ажлын өдөр болгох юм. Тиймээс зам хаах байршил болон энэ үеэр зохиогдох хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг хүргэж байна.

Зам хаах байршлын хувьд хувьд Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм байна. Ингэснээр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам, Гэсэр сүмээс Зоос гоёл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннель хүртэлх замын хөдөлгөөнийг хаана. Тус өдөр иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, үйл ажиллагааны чиглэлийг энэ Баасан гаригт эцэслэн батлах аж.

Дэлхийн “Автомашингүй өдөр” жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тохиодог. Энэ жилийн хувьд тус өдрийг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсан өдөртэй хамтатгаж байгаагаараа онцлог.

Автомашингүй өдрийн арга хэмжээний үеэр нийслэл Улаанбаатар хотын нийгмийн салбарын олон талт арга хэмжээ, мөн иргэдэд эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж