Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв

Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтыг НҮБ хүлээн зөвшөөрөв

НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албанаас мэргэжлийн шинжээчид өнгөрсөн наймдугаар сард Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ажиллажээ. Ингэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчнээс зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалтын стандарт шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилготой байсан аж. Улмаар тус сургалтын үйл ажиллагааг Нэгдсэн Үндэстний Байгууллага хүлээн зөвшөөрч, НҮБ-ын сургалтын Сертификат олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр Монгол Улс болон дэлхийн бусад улс орнуудын Зэвсэгт хүчний офицерууд манай улсад НҮБ-ын шалгуур хангаж, хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж бүрдлээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Ганхуягт өчигдөр (2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр) НҮБ-ын Энхийн ажиллагааны газрын Сургалтын нэгдсэн албаны дарга Марк Педерсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зохион байгуулдаг “НҮБ-ын Цэргийн Ажиглагч Офицер”-ын сургалтыг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн, сертификатыг гардуулжээ.

Ташрамд дуулгахад8 Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэх зорилгоор 2003 оноос “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны хээрийн болон Команд штабын сургууль, Энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагч офицерын дамжаа, Штабын офицерын дамжааг бусад улс орнуудын цэргийн алба хаагчдыг оролцуулан зохион байгуулдаг болж, жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдсэн билээ. Тухайлбал; Таван толгой дахь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжааг 2009 хойш нийт 14 удаа зохион байгуулж, гадаад улсын 82, Монгол Улсын 253 цэргийн алба хаагч хамрагдаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар, дадлагыг эзэмшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж