Нэмэлтээр хурдан галт тэрэг явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Нэмэлтээр хурдан галт тэрэг явуулж байна

Улаанбаатар хотоос-Замын-Үүдийг чиглэх зорчигчдын урсгал эрс нэмэгдсэнийг зохицуулах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь энэ сарын 9-нөөс эхлэн нэмэлт галт тэргийг дээрх чиглэлд явуулах болсон юм. Тодруулж хэлбэл, дээрх чиглэлийн галт тэрэг 24 вагонтой явдаг байсныг 27 болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр суудлын тоо 200-гаар нэмэгдсэн юм байна. Мөн экспресс галт тэргийг Улаанбаатар хотоос-Замын-Үүд чиглэлд өдөр бүр 16.30, 20.10 цагт тус бүр тасралтгүй явуулж буй аж. Түүнчлэн галт тэрэгний тасалбар шаглагчдыг Төмөр замын цагдаатай хамтран журамласны хүчинд вагоны тасалбар олдохгүй байна гэх гомдол багасч, ачаалал ч багассан гэнэ. Тус газрын ажилтны тайлбарласнаар тасалбар шаглагчид нь “Замын-Үүдийн тасалбар олдохгүй байгаа” гэх худал мэдээлэл тарааж, улмаар урьдчилан захиалсан тасалбараа өндөр үнэтэйгээр иргэдэд шахаж, хомсдол үүсгэхэд нөлөөлж байсан гэлээ.  Хэрвээ та Улаанбаатар хотоос-Замын-Үүд рүү явах гэж байгаа бол шагчдын гар дээрээс галт тэрэгний тасалбар худалдан авч болохгүйг албаны хүн анхааруулсныг сануулъя.

Г.Дарь  

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж