“Талх Чихэр” ХК 1984 онд "Талх Чихрийн комбинат" нэртэйгээр байгуулагдаж байснаас хойш тасралтгүй 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг юм. "Эрүүл хүнс Таны сонголт" уриатай “Талх Чихэр” ХК 900 гаруй ажилтан албан хаагчтайгаар талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн үйлдвэр, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр 150 гаруй нэр төрлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд АНУ, БНЧУ, БНСУ, Итали, Франц, Герман, Голланд, Испани, Финланд гэх мэт улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тоног төхөөрөмж, урсгал шугамыг салбартаа анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.
“Талх Чихэр” ХК “Намрын ногоон өдрүүд-2022” үзэсгэлэн, худалдаанд жил бүр шинэ брэндээ онцлон оролцдог уламжлалтай. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн худалдаанд круассан буюу давхраат, хөөмөл төрлийн “DELICE PASTRY” брэндийн бүтээгдэхүүнээ онцлон оролцож байна. Францын уламжлалт өглөөний цай гэгдэх дээрх шинэ бүтээгдэхүүнийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан сонгодог дизайн бүхий сав, баглаа боодолтойгоор ийнхүү хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн нь энэ юм. “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл – 2022” үзэсгэлэн худалдаа 7 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзэсгэлэн, худалдаанд хүрэлцэн ирснээр “Талх Чихэр” ХК-ийн бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр авах бүрэн боломжтой юм.
Холбоотой мэдээ