“Трио” кино Тайландын наадмаас шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.20-нд нийтлэгдсэн

“Трио” кино Тайландын наадмаас шагнал хүртжээ

“Трио” кино Тайландын наадмаас шагнал хүртжээ
“Трио” уран сайхны кино Тайландын алдарт кино наадмын нэг болох "Thai Film Festival"-иас "Шилдэг кино" шагнал хүртжээ. Мөн АНУ-ын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач" номинацийн шагнал хүртээд буй. Монгол уран бүтээлчдийн хийсэн уг кино 2022 оны аравдугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд оролцох юм.
Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.
“Трио” кино Варшавын олон улсын кино наадамд танилцуулах Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа бөгөөд киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьжээ.
Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвүүдийг энэ кинонд хөндсөн.
Энэхүү олон улсын кино наадам уран бүтээлийг Оскарын шагнал авахаас өмнө олон нийтэд танилцуулж, кино найруулагчийг нь Каннд шалгарахаас өмнө дэлхийд өргөмжлөх зорилготой аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж