Монголын триатлонч Батгэрэлийн Б.Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас "ironman"-ы зайд таван цаг 45 минут 19 секундын амжилт үзүүлжээ. Ингэснээр тэрбээр 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Энэ тэмцээнд тамирчид хоёр километр сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ.
Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” олимпод оролцсон билээ. Б. Мөнгөнтуяа нь триатлоны олон улсын "Level 1" ангиллын дасгалжуулагч юм.