Ардчилсан залуучуудын холбооны үндэсний IX чуулган өчигдөр болсон. Энэ үеэр Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүнээр нийт гишүүдийн олонхийн саналаар Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга, тус дүүргийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатарыг сонгожээ.
Эргэн сануулахад, уг чуулганыг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэхдээ "Ардчилал гэдэг хэн нэгний өмч биш. Тиймдээ ч залуус үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Миний хувьд 26 настайдаа ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Тэр үед хагас дарангуйлал ноёрхож, үг хэлэх эрх хүн бүхэнд нээлттэй байгаагүй.
Тийм л дарангуйллыг сөрж, тэмцэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирлээ. Коммунизм гэх махны машинд хэдэн үеэр хэлмэгдсэн. Их хэлмэгдүүлэлт, яргаллын он цагийг туулж, зургаан ерөнхий сайдыг Зөвлөлт холбоот улсад хэлмэгдүүлж байлаа. Бид энэ бүхнийг мартах ёсгүй. Энэ бүхэн өнөөдөр Украинд тохиолдож байна. Тиймээс үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглаж, ардчиллыг тунхаглаж чадсан явдал бол хамгийн чухал" гэж онцолсон юм.
Холбоотой мэдээ