Ж.Ганбаатар: Ашигт малтмал эрэн хайх, ашиглах эрхийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Ашигт малтмал эрэн хайх, ашиглах эрхийг нэмэгдүүлнэ

Ж.Ганбаатар: Ашигт малтмал эрэн хайх, ашиглах эрхийг нэмэгдүүлнэ

Уул уурхай  Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт орж ирдэг. Энэ үүднээс уул уурхайн салбарыг Монголыг "тэжээгч" гэж хэлж болно.

Шангри-Ла зочид буудалд өнөөдөр /2022.09.20/ хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь  Монгол Улсад уул уурхайн салбар хөгжөөд зуун жил өнгөрчээ.  Уг арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон "Оюутолгой" компаниас хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийнхээ талаар танилцуулав. Тэрбээр "Монголын уул уурхайн салбар өнгөрсөн 100 жилийн хугацаанд хөгжсөн ололт амжилт, цаашдын бодлого, зорилтын талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд танилцуулж, агуулга бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж буй юм. Монгол Улс өнгөрсөн 100 жилд орчин үеийн эдийн засагтай, олон улстай худалдаа, эдийн засгийн харилцаатай, хөгжиж дэвшиж буй орон болж хөгжихөд уул уурхайн салбар гол хөдөлгөгч хүч болсон нь хөдлөшгүй үнэн" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт, хайгуулын хэмжээ буурч, эрдэс түүхий эдийн нөөцийн хомсдол үүсэх, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэхээр байгаа тул ашигт малтмал эрэн хайх, ашиглах эрхийг зохих түвшинд олгож эхлэх"-ээ амлав.  Ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэхгүйгээр уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй юм.  Нөгөөтэйгүүр төрийн бодлогын алдаа, авлига, иргэний хөдөлгөөнийхний дарамтаас болж гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэх болсон билээ. Үнэндээ хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүйгээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, хөгжил дэвшил ярих боломжгүй юм. 2012 онд 132, 2013 онд 207, 2014 онд 171, 2015 онд 116, 2016 онд 102, 2017 онд 95, 2018 онд 106 ордыг нээсэн нь чамлалттай үзүүлэлт.

Уул уурхайн салбарт хамгийн таатай үе нь 2010-2013 он байдаг.  2009 онд УИХ-аас Оюутолгойн гэрээг байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх сонирхлыг өдөөсөн. харамсалтай нь, улстөрчдийн популизм, төрийн бодлогын алдаа завхрал, хуулийн эрх зүйн тогтворгүй байдал эргээд уул уурхайн салбарт чөдөр болсноор уул уурхайн салбарын хөгжил удаарширсан гэж хэлж болно.

Жишээ нь, Г.Занданшатар нарын санаачилсан Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль, мөн Б.Бат-Эрдэнийн санаачилсан урт нэртэй хууль зэргийг нэрлэж болно. Дээр нь сүүлийн жилүүдэд Монгол Улс "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагч "Рио-Тинто"-той үл ойлголцолтой байсан ч гадаадын хөрөнгө оруулагчдыг дүрвэх шалтгаан болж буй.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусвал манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй болох эрсдэл бийг уул уурхайн салбарынхан онцолсон.

1990 оноос хойш Монгол Улсад 37.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээс Оюу олгойн хөрөнгө оруулалтыг хасвал 22.5 тэрбум болж байна. Энэ хөрөнгө оруулалтын 70 хувийг геологи уул уурхайн салбар  эзэлж буй аж.

Энэхүү чуулга чуулзалт есдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Хариуцлагатай уул уурхайг дэмжих, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, мөн орон нутгийн болон Засгийн газрын оролцоо, иргэдийн оролцоо ямар байх шийдлийг хайх зорилготой юм. Мөн уул уурхай нь орон нутаг, иргэдтэй хойшод хэрхэн хэрхэн хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэх болно.

М.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж