Төрийн банк, IV эмнэлэг хамтран иргэдэд санхүү, эрүүл мэндийн боловсрол олгов

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Төрийн банк, IV эмнэлэг хамтран иргэдэд санхүү, эрүүл мэндийн боловсрол олгов

“Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” энэ сард тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ашиглалтад ороод удаагүй байгаа “IV эмнэлэг” Төрийн банктай хамтран энэ сарын 17-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гаригт нээлттэй хаалганы өдөрлөгийг эмнэлгийнхээ байранд зохион байгуулав. Өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн харилцагчдадаа Амбулаторийн үнэгүй үзлэг хийсэн бол багажийн шинжилгээндээ 30 хувийн хямдралтай үйлчилгээ үзүүлжээ. Мөн энэ үеэр Томуугийн дөрвөн тунт вакцинжуулалтыг хямдралтай үнээр хүүхэд багачууддаа хийсэн байна.

Төрийн банкнаас энэ үеэр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн харилцагчдадаа “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүн нээж, олон улсын карт үнэгүй захиалах “Гялсбанк” нээлгээд, жилийн хураамжаас чөлөөлөгдөх зэрэг боломж олгожээ.

Төрийн банкнаас “Эрүүл иргэн” хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлээд удаагүй байгаа юм. Уг бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж, банкинд хадгаламж нээлгэснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломж олгож буй. “Эрүүл иргэн” хадгаламж нь сонгосон эмнэлгүүдэд эрүүл мэндийн багц шинжилгээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах давуу талтай.

Тухайн нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 300 гаруй хүн IV эмнэлгээр зочлон, олон төрлийн витамин хөнгөлөлттэй үнээр авч, санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж