Бусдыг сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Бусдыг сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ

Бусдыг сүрдүүлж, их хэмжээний мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ

"Нүцгэн зургийг чинь цахим хуудаст тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна" гэж бусдыг сүрдүүлж, мөнгө авсан эмэгтэйд ял оноожээ. Тодруулбал, Иргэн н.Энэрэл мөнгө авах зорилгоор иргэн Н-ийг “… намайг хүчиндсэн" гэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан, цагдаа тан руу ярина өөрөө очиж уулзаарай“, “… та хохирлын мөнгө гэж өгчихвөл би өргөдлөө буцаагаад авчихна”, “… таны нүцгэн зураг бий фэйсбүүк дээр тавина, эхнэр хүүхэд рүү чинь явуулна” гэх зэргээр сүрдүүлж, түүнээс 5.550.000 төгрөг шилжүүлэн авчээ.

Прокуророос сэжигтэн н.Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар, бусдын эд хөрөнгийг авахын тулд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснийг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүхээс н.Энэрэлийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 3.000.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч н.Энэрэл “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шүүхээс н.Энэрэлд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн арга, сэдэлт, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, өмнө нь ял шийтгүүлж байсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдалд тохирсон гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж