
Дашрамд сануулахад “Шинэ үе урлаг” нийгэмлэг нь таван жилийн өмнө зураач Л.Энхбатын санаачлагаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Тэд үйл ажиллагаагаа Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах, мөн бусад орны уран бүтээлчидтэй хамтран ажиллах болон дүрслэх урлагийн салбарт хүч түрэн гарч ирж буй залуу уран бүтээлчийг олон нийтэд таниулах, бүтээлийг нь сурталчлахын зэрэгцээ орчин үеийн урлагийн бүтээлээр дамжуулан олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, залуу уран бүтээлчдийг нэгтгэн, нэгэн хүч болгон эх орныхоо хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахад чиглүүлж иржээ.
Одоо тус нийгэмлэгт урлагийн ертөнцөд сэтгэл зүрхээ өгсөн 60 гаруй залуу уран бүтээлч нэгдэж, уран зураг, зураасан зураг, уран баримал, торгон зураг, арьсан урлаг, видео арт, компьютер график, инстолляци, гобелен зэрэг дүрслэх урлагийн олон төрлүүдээр уран бүтээл хийн ажиллаж байгаа аж.
Г.Дарь