2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 179,710,985 төгрөгийн үнийн дүн бүхий 1,532,471 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улаансан" ХК (UNS +14.99%), "Айтүүлс" ХК (ITLS +13.14%) болон "УБ-БҮК" ХК (BUK +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN -14.92%), "Крипто Үндэстэн" ХК (BUN -13.79%) болон "Ган хийц" ХК (GHC -13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 125,970 ширхэг нэгж эрхийг 97,540,659 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,022 ширхэг үнэт цаасыг 99,548,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.67 хувиар буурч, 35252.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,874,672,209,358 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ