Луганск муж дахь Оросын эзлэн түрэмгийлэгчдийн байрлаж байсан Сватове баазад Украины арми өчигдөр (2022.09.18) цохилт өгчээ. Энэ тухай Луганскийн бүс нутгийн цэргийн захиргааны дарга Серхи Хайдай телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Сватове дахь Бавовна нэртэй автобус баазад орос цэргүүд байрлаж байжээ. Энэ газрыг Оросын түрэмгийлэгчдийн хувьд тайван бус газар гэж Хайдай өмнө нь нэрлэж байв.
Сүүлийн үеийн мэдээ харахад, Украины агаарын цэргийн хүчин дайсны техник хэрэгсэл, пуужингийн системийн гурван байрлалд цохилт өгчээ. Түүнчлэн Украины зенитийн довтолгооноос хамгаалах ангиуд Оросын таван нисгэгчгүй нисэх төхөөрөмж, нэг Ка-52 нисдэг тэргийг устгасан байна. Нийтдээ Оросын 200 гаруй объектод Украины пуужин, их бууны ангиуд халдаж, гал түймэр дэгдээсэн. Эл 200 объект дотор 12 командын цэг, сум, түлшний агуулах, их бууны байрлал, бие бүрэлдэхүүн, цэргийн техник хэрэгслийн кластерууд байжээ.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ