Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв

Хятад улс иргэддээ "Гадаад хүнд хүрч болохгүй" гэж сэрэмжлүүлэв

Хятад улсад анх удаа сармагчны цэцэг өвчний халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг өдрийн дараа Хятадын эрүүл мэндийн салбарын дээд албан тушаалтан иргэддээ гадаад хүнд хүрч болохгүй гэж сэрэмжлүүлэв. 

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн тархвар судлаач, ахлах Ву Зунёу "Weibo" сайтад нийтэлсэн нийтлэлдээ гадаадын иргэдтэй арьсаар хүрэлцэн, харьцахгүй байхыг зөвлөжээ. Энэхүү нийтлэл нь маргаан дагуулж, зарим ажиглагчид үүнийг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан үзэл гэж тэмдэглэсэн аж. Удалгүй платформоос анхны нийтлэлийн сэтгэгдлүүдийг идэвхгүй болгосон байна.

Ву өнгөрсөн Бямба гаригт "Weibo" хуудастаа "Сармагчны халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг болгон гадаадын иргэдийн арьсанд шууд хүрэхгүй байхыг зөвлөж байна" гэж бичжээ. Нэмж дурдахад Ву орон нутгийн иргэдийг сүүлийн гурван долоо хоногт гадаадаас буцаж ирсэн аялагчид болон танихгүй хүмүүстэй арьсаар "харьцах"-аас зайлсхийхийг уриалсан байна.

Сармагчны цэцэг өвчнийг эндемик гэж тооцдоггүй 90 орчим оронд тус өвчний  дэгдэлт бүртгэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэн, онц байдал зарласан. Одоогийн байдлаар 60 мянга гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зарим халдварт бус улс орнууд анхны нас баралтаа мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж