Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв | News.MN

Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв

Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв

Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв

Хятад улс урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага үйлдсэн тохиолдолд АНУ Тайванийг хамгаална гэж Жо Байден дахин мэдэгдэв. "CBS" телевиз АНУ-ын хүчин Тайванийг хамгаалах талаар тодруулан асуухад Байден тус мэдэгдлийг гаргажээ. Уг ярилцлага Ням гаригт цацагдсан бөгөөд Цагаан ордон АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүйг дахин санууллаа.

Тайвань нь Бээжингийн өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн мэдэгддэг зүүн Хятадын эргийн ойролцоох өөрийгөө захирдаг арал юм. Вашингтон энэ асуудлаар удаан хугацааны турш дипломат шугамаар хандаж ирсэн. АНУ нэг талаараа "Нэг Хятад" бодлогыг хүндэтгэн үздэг ч түрэмгийллийг буруутгасан хэвээр аж. Энэхүү бодлогын дагуу Тайвань бол Хятадын нэг хэсэг юм.  

АНУ Тайванийг тусдаа муж гэж хүлээн зөвшөөрдөггүй ба тус аралтай ямар ч дипломат харилцаагүй. Гэвч АНУ арлыг хамгаалах хэрэгслээр хангах ёстой гэж заасан Тайванийн Харилцааны тухай хуулийн дагуу ойр дотно харилцаатай ба зэвсгээ тус аралд борлуулдаг.

Байдены хэлсэн үгэнд Тайвань "АНУ-ын засгийн газраас Тайванийн аюулгүй байдлыг хангах хатуу амлалтыг сайшааж байна” гэжээ. Тайбэй Вашингтонтой "аюулгүй байдлын ойрын түншлэл"-ээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-19 66.181.160.16

Бид нарт eр нь ямар хамаатай юм.

Avatar

Зочин 2022-09-19 172.58.142.194

Taiwan Ukraine bish hyadadiin esreg hudluhgui harinan heden tabiuluud erliizuud hulgaich nariig hulsulj mongoliig 2 hurshiin esreg dainii talbar bolgoh tusul Ukraine butelgui bolmogts ehelsen

Avatar

Зочин 2022-09-19 172.58.142.194

Ukraine shig l Ukraine bid hamgaalna geed orosiin esreg tuusan

Avatar

Гаарл 2022-09-19 59.153.115.200

Зөнөг байдан юу гээд солиороод байнаа

Avatar

Зочин 2022-09-19 59.153.113.248

х***а хэзээч ану тай дайн хийхгүй

Avatar

Оноч 2022-09-19 66.181.160.83

Ер нь бол АНУ дэлхийн бодлогыг дангаараа хийнэ гэж 30 жил зүтгэж байгаа. Орос мэдээж өөрийн улам шугам дотроо та нарыг хавьтуулахгүй гээд байгаа. Тэгээд Украйн дээр АНУ бодлогын хувьд алдчихсан. Ер нь бол Сири дээр Оросууд бодлогын хувьд ялчихсан, энэ 2 хоорондоо мөргөлдөхгүйн тулд цаагуураа эрх ашгаа хуваасан гэрээ зурсан болох нь харагддаг. Тэр гэрээгээр Украйн хуучин ЗХУ-ын орон зай Оросуудад ноогдсон байх магадлалтай. Станууд бүгд сандраад байгаа нь ч тэр биз. Арай монголыг маань…

Avatar

Оноч 2022-09-19 66.181.160.83

Хятадуудтай одоогоор тийм эрх ашиг хуваасан гэрээ хийгээгүй. Хятадын амбиц ч тэгж хуваах биш харин бүх дэлхий. АНУ, Хятад 2 өрсөлдөгч гээд байгаа нь эрх ашиг нь яг давхцаад байгаа. Тэгээд шууд энэ манайх, тэр танайх гээд хуваагаад л яваад байхаас өөр арга одоохондоо байхгүй. Хуучин ЗХУ яг тийм политик хийдэг байсан байдаг.

Avatar

Зочин 2022-09-19 66.181.180.97

хамгаалах.биш.улам.дэвэргээд.бйгаа.юм.бишүү

Avatar

Зочин 2022-09-19 165.241.31.254

Зөв бичгийн дүрэм 20: Б, В үсгийг ялгаж бичих дүрэм:

Б үсгийг ихэвчлэн үгийн эхэнд бичнэ. Үгийн дунд л, м, н, в үсгийн дараа бичнэ. Жишээлбэл: бодлого, толбо, самбар, хэн бэ? Явбал гэх мэт.
В үсгийг ихэвчлэн үгийн дунд, адагт бичнэ. Үгийн эхэнд хааяа цөөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ваадан, вандан, ваар, хавав, харав, хөвөвч гэх мэт.

Энэхүү дүрэм ёсоор "түрэмгийлбэл" гэж бичих ёстой бөлгөө.

Avatar

Зочин 2022-09-19 59.153.113.206

Сэтгүүлч нарын чадвар үнэхээр хангалгүй болсон байналээ. Үг сонгохдоо хүртэл дандаа буруу үг сонгоно. Жишээ нь энэ сэтгүүлч “АНУ Тайванийг тусдаа муж гэж хүлээн зөвшөөрдөггүй” гэжээ. Уг нь “АНУ нь Тайванийг тусгаар тогносон улс гэж хүлээн зөвшөөрдөггүй” гэмээр!!!

Avatar

Зочин 2022-09-19 202.21.127.160

ISUU ч гэх шиг. Эх хэлээ өөдтэй сураагүй байж гадаад хэлээр гангарч, чамирхах юм гэнэ. Эх хэлэндээ ингэж хандаж, орон гаран юм хийж байгаа хүн гадаад хэлийг яргалах нь тодорхой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж