Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв

Хятад Тайванийг түрэмгийлвэл АНУ хамгаална гэв

Хятад улс урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага үйлдсэн тохиолдолд АНУ Тайванийг хамгаална гэж Жо Байден дахин мэдэгдэв. "CBS" телевиз АНУ-ын хүчин Тайванийг хамгаалах талаар тодруулан асуухад Байден тус мэдэгдлийг гаргажээ. Уг ярилцлага Ням гаригт цацагдсан бөгөөд Цагаан ордон АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүйг дахин санууллаа.

Тайвань нь Бээжингийн өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн мэдэгддэг зүүн Хятадын эргийн ойролцоох өөрийгөө захирдаг арал юм. Вашингтон энэ асуудлаар удаан хугацааны турш дипломат шугамаар хандаж ирсэн. АНУ нэг талаараа "Нэг Хятад" бодлогыг хүндэтгэн үздэг ч түрэмгийллийг буруутгасан хэвээр аж. Энэхүү бодлогын дагуу Тайвань бол Хятадын нэг хэсэг юм.  

АНУ Тайванийг тусдаа муж гэж хүлээн зөвшөөрдөггүй ба тус аралтай ямар ч дипломат харилцаагүй. Гэвч АНУ арлыг хамгаалах хэрэгслээр хангах ёстой гэж заасан Тайванийн Харилцааны тухай хуулийн дагуу ойр дотно харилцаатай ба зэвсгээ тус аралд борлуулдаг.

Байдены хэлсэн үгэнд Тайвань "АНУ-ын засгийн газраас Тайванийн аюулгүй байдлыг хангах хатуу амлалтыг сайшааж байна” гэжээ. Тайбэй Вашингтонтой "аюулгүй байдлын ойрын түншлэл"-ээ үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж