Алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ

Алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ

Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойд зүгт 60 км-т, 8 дугаар багийн Бага нуур гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлага өчигдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 20:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах анги, цагдаагийн байгууллагын алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн алга болсон хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн зохион байгуулжээ.

Хоёр настай охиныг алга болсон газраас 8 км зайд орших "Шат" гэх газраас өнөөдөр өглөө буюу есдүгээр сарын 19-нөөс 10:20 цагт  орон нутгийн цагаар Увс аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгуулага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж