Ми-15 киноны зураг авалт айдас дагуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Ми-15 киноны зураг авалт айдас дагуулжээ

Ойн түймрийг унтраахаар яваад ама алдсан аврагчдын талаар өгүүлэх “Ми-15” кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа талаар бид мэдээлсэн. Киноны зураг авалтын үеэр тайгад үнэхээр түймэр гарсан хэмээн зургийн багийн нэгэн хүн ярьжээ. Тэд ойн гүнд бүтэн сарын турш зураг авсан бөгөөд бороо, түймэр зэргийг зохиомлоор харуулах шаардлага гарсангүй, ийм аюултай бодитоор тулгарч байжээ.

“Ми-15” кинонд бас жинхэнэ чонын сүрэг тоглуулсан сурагтай байгаа нь сонирхол татаж байна. Зураг авалтын үеэр жүжигчин чононууд догширч жинхнээсээ цусанд шунасан нь зургийн багийнхныг сандаргаад авчээ. Зураг авалт тэр чигээрээ айдас, түгшүүр дагуулж байсан гэж энэхүү ажилд туслаж байсан нутгийн иргэн ярьсан юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж