Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын халдварын 34 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Энэ нь өчигдрийнхөөс 11 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 17 нь Улаанбаатар хотод, 17 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 982157-д хүрээд байна. Covid-19 цар тахлын хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн энджээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ