"Авлигачдын хүүхдүүд улс орныг хөгжүүлж чадахгүйг харлаа"

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

"Авлигачдын хүүхдүүд улс орныг хөгжүүлж чадахгүйг харлаа"

"Авлигачдын хүүхдүүд улс орныг хөгжүүлж чадахгүйг харлаа"

Ардчилсан залуучуудын холбооны үндэсний IX чуулган өнөөдөр (2022.09.19) болж байна.

НЭМЭЛТ: 

АН-ЫН ЗАЛУУС МАНЛАЙЛЖ, УЛС ТӨРД ОРЖ, ЭНЭ БҮХНИЙГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-Чи улс төрийг оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэдэг үг байдаг. Улс төр залуусыг оролдож байна. Өнөөдөр амьдрал ямар болсон байна вэ. Ардчилсан улс болохын төлөө, цагаан морин жил бид хувьсгал хийсэн. Тэр үеийн манай залуус оготны хамраас цус гаргалгүй хувьсгалыг амжилттай хийсэн. Гэвч бид өнөөдөр зорьсон зорилго, хүрэх ёстой газраа хүрээгүй. Монгол Улсад хэн сайхан амьдарч байна вэ. НАМЗХ-оор явсан залуус, авлигачин аав, ээж тэдний хүүхдүүдийн өмнө бүх зүйл нээлттэй байдаг. Монголын жирийн иргэний хүүхдүүдийн өмнө бүх зүйл хаалттай байдаг нийгэм болчихлоо.

Дундаж цалин 1.1 сая гэж байгаа. Гэтэл хамаг татвараа өгөөд, гар дээр 700 мянган төгрөг очиж байна.

Өнөөдөр ам.долларын ханш 3500 төгрөг хүрлээ. Өөрөөр хэлбэл, залуус 200 ам.доллар хүрэхгүй цалингаар амьдарч байна. АНУ, гаднын улсуудад өдрийн 200 ам.долларын цалинтай байна. Гэтэл юмны үнийг хар. Тиймээс АН-ын залуус манлайлж, улс төрд орж, энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай.

НАМЗХ-оор хүмүүжсэн авлигачдын хүүхдүүд улс орныг хөгжүүлж чадахгүйг харлаа. Нөгөө л муу хэлээд байдаг АН-ын үед амьдрал ахуй сайжирч, асуудлыг шийддэг байсан. УИХ-д 62 суудалтай олонх Дарханы замыг тавьж чадахгүй зургаан жил боллоо. МАН-ынхан Ерөнхий сайдаар 1980 оны залууг томилсон. Юу хийж байна вэ. Гэтэл АН-аас сонгогдсон залуус улс орныг авч явж байлаа. Эцэст нь залуустаа хэлэхэд, тэмцдэггүй хүн амжилт олдоггүй шүү.

"ХЯМРАЛААР АШИГ ОЛЖ БУЙ ЭРХ БАРИГЧДААС ХАРИУЦЛАГА НЭХЬЕ"

АН-ын дарга С.ЭРДЭНЭ:

-Ардчилал гэдэг хэн нэгний өмч биш. Тиймдээ ч залуус үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Миний хувьд 26 настайдаа ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Тэр үед хагас дарангуйлал ноёрхож, үг хэлэх эрх хүн бүхэнд нээлттэй байгаагүй. Тийм л дарангуйллыг сөрж, тэмцэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирлээ. Коммунизм гэх махны машинд хэдэн үеэр хэлмэгдсэн. Их хэлмэгдүүлэлт, яргаллын он цагийг туулж, зургаан ерөнхий сайдыг Зөвлөлт холбооm улсад хэлмэгдүүлж байлаа. Бид энэ бүхнийг мартах ёсгүй. Энэ бүхэн өнөөдөр Украинд тохиолдож байна.

Тиймээс үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглаж, ардчиллыг тунхаглаж чадсан явдал бол хамгийн чухал.

Оготны хамраас цус гаргахгүйгээр ардчиллыг тунхаглаж чадсан нь 1990 оны ардчиллын гол ололт. Туурга тусгаар Монгол Улсыг байгуулж чадсан нь ардчиллын төлөө тэмцэж явсан хүн бүхний гавьяа. Ам.доллар 3425 төгрөгт хүрлээ. Бид хэдий болтол дуугүй суух юм бэ, хэзээ хүртэл эдийн засаг сөхрөхийг харах юм бэ? Covid-19-өөр далимдуулж хямралаар ашиг олж байгаа эрх баригчдаас хариуцлага нэхэх цаг болсон. Энэ бүхний эсрэг сөрж зогсох ганцхан сөрөг хүчин бий. Тэр бол Ардчилсан нам. Тиймээс ирээдүйнхээ төлөө бид ажиллаж, амьдрах үүрэгтэй. Ирээдүйнхээ төлөө АН-ын залуучууд гол сөрөг хүчин байх ёстой, байх ч болно.

Өнөөдрийн чуулганд оролцож буй залуус шударга ёсны дуу хоолой болж чадна гэдэгт итгэлтэй байна. БИ АН-ын сандал, ширээтэй зууралдаагүй, 36 жил үзэл санааны төлөө тэмцэж, тууштай зогссон. Намын үнэт зүйл, итгэл үнэмшил хамгийн чухал гэдгийг Ардчилсан залуучуудын холбооныхондоо дахин хэлмээр байна. Үнэт зүйлийн төлөөх зүтгэлд урвагч, түрэмгийлэгчид саад хийсэн ч амжилт олдоггүйн жишээ АН байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж