Бродвейн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн "Дуурийн театрын хий үзэгдэл" мюзикл 35 жилийн дараа сүүлийн тоглолтоо хийхээр болжээ. Анх 1988 онд тоглогдож эхэлсэн мюзиклийн эцсийн тоглолт 2023 оны хоёрдугаар сарын 18-нд болно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Хямрал, дайн, соёлын өөрчлөлтийг тэсвэрлэж байсан энэ мюзикл нарийн иж бүрдэл, хувцас хэрэглэл, нэрт жүжигчид, найрал хөгжмөөр үнэлэгдэж байсан. Цар тахлын дараа дахин нээлтээ хийснээс хойш тус шоуны кассын орлого хэлбэлзэж, долоо хоногт 1 сая ам.доллар (876000 фунт) давж байсан удаатай. Мөн адил 850000 ам.доллар (744600 фунт) болж буурч байсан тохиолдол ч бий аж.
Өнгөрсөн долоо хоногт ашиг нь 867997 доллар (760365 фунт) хүрсний дараа продюсерууд тоглолтоо зогсоох шийдвэр гаргасан байж болзошгүй юм. Эндрю Ллойд Уэбберийн мюзиклд Парисын Дуурийн театрт гажигтай хөгжмийн зохиолч, гэмгүй залуу сопрано Кристинд ухаангүй дурласан тухай өгүүлдэг. Мюзиклийг Гастон Леругийн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд "Masquerade, Angel Of Music, All I Ask Of You, The Music Of The Night" зэрэг хамгийн алдартай дуунуудыг багтаажээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ