Хатан хааныг сүүлчийн замд нь үдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Хатан хааныг сүүлчийн замд нь үдэж байна

Хатан хааныг сүүлчийн замд нь үдэж байна

Хатан хаан II Элизабетыг оршуулах ёслол өнөөдөр (2022.09.19) болж байна. Энэ нь сүүлийн арван жилийн турш зохион байгуулагдаагүй ихэс дээдсүүд, улстөрчдийн хамгийн том цугларалт болж байна. Гадаадын 500 гаруй удирдагч оролцох тухай бид өмнө нь мэдээлсэн.

Мэдээж хаан III Чарльз, эхнэр Камилла, хунтайж Уильям, Харри тэргүүтэй гэр бүлийн гишүүд оршуулгад оролцоно. Түүнчлэн олон жилийн турш хатан хааны дэргэд байж үйлчилсэн эзэгтэй нарт урилга очжээ. Тухайлбал, 1960 оноос эхлэн хатан хаанд үйлчилсэн, хунтайж Уильямын загалмайлсан эх болсон Сюзан Хусси, 30 жил хатан хааны хувийн туслах, ахлах хувцаслагчаар ажилласан Анжела Келли нар жагсаалтад багтаж байна.

Европын өнцөг булан бүрээс хатан хааны цусан төрлийн хамаатнууд ирнэ. Үүнд, Бельгийн хаан Филипп, Нидерландын хаан Виллем Александр, Голландын хатан хаан асан Беатрикс, Испанийн хаан Фелипе нар багтаж буй юм. Мөн Норвеги, Швед, Дани, Монакогийн хааны гэр бүлүүд урилга хүлээн авчээ.

Люксембург, Малайз, Марокко, Оман, Катар, Тонга, Бруней, Иордан, Кувейт, Лесото, Лихтенштейн улсуудаас удирдагчид ирэх төлөвтэй байна. Хамтын нөхөрлөлийн орны удирдагчид мөн оршуулгын ёслолд оролцоно. Тухайлбал, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез, Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо нар Их Британид ирээд байгаа юм.

Дэлхийн томоохон гүрнүүдийн төлөөлөл болж Японы эзэн хаан Нарухито, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер, Хятадын дэд дарга Ван Цишань нар оролцоно. БНХАУ-ын дарга Ши Жиньпинд урилга илгээсэн боловч уйгур үндэстний цөөнхийн асуудлаас улбаатайгаар ёслолд оролцохыг хориглосон гэх мэдээлэл байна. Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салманыг урьсан ч оролцох боломжгүй гэжээ.

Дээр дурдсанаас гадна оршуулах ёслолд оролцож буй олон улс байна. Орос, Беларусь, Мьянмарт урилга илгээгээгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хатан хаанд хүндэтгэл үзүүлэхээр олон зуун хүн Вестминстер ордны гадаа хэдэн өдөр дугаарлан жагссан. Оргил үедээ энэ дараалал 10 гаруй км хүртэл үргэлжилжээ. Өнөөдөр өглөө 06:30 цагт хүндэтгэл үзүүлэх цаг дуусч, хүмүүсийг буцаажээ. Хатан хааныг Вестминстерээс Виндзорын шилтгээн рүү шилжүүлсний дараа эцсийн замд нь үдэх юм. Виндзорын шилтгээнд болох ёслолд зөвхөн гэр бүлийн гишүүд оролцоно.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж