Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврийн хураамжийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.19-нд нийтлэгдсэн

Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврийн хураамжийг нэмнэ

Суэцийн сувгаар дамжин өнгөрөх тээврийн хураамжийг нэмнэ

Суэцийн сувгийг удирдаж буй Египетийн эрх баригчид 2023 онд усан замаар дамжин өнгөрөх хөлөг онгоцны хураамжийг 15 хүртэл хувиар нэмнэ гэж мэдэгджээ. Тус сувгийн захиргаа ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хуурай, задгай тээвэрлэгч болон аяллын хөлөг онгоцны дамжин өнгөрөх төлбөрийг 10 хувиар, бусад хөлөг онгоцны төлбөрийг 15 хувиар нэмэгдүүлнэ гэж өнгөрсөн Бямба гаригт мэдэгдсэн байна. Тус улсын эрх баригчид газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн усан замын ашиглалтын зардал нэмэгдэж буйг дурджээ.

Газар дундын тэнгисийг Улаан тэнгистэй холбодог Суэцийн сувгаар жил бүр 20 мянга орчим хөлөг онгоц дамжин өнгөрдөг. Тэр дундаа аяллын болон чингэлэгт хөлөг онгоц ихээр дамжин өнгөрдөг байна. Сувгийн дамжин өнгөрөх төлбөр Египетийн засгийн газрын орлогын чухал эх үүсвэр юм.

Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, Египетийн засгийн газар хураамж өссөний дараа орлого нь жил бүр 700 сая ам.доллараар нэмэгдэнэ гэж найдаж байгаа аж. Тус төлбөрийг өмнө нь буюу 2020, энэ оны гуравдугаар сард нэмсэн удаатай.  Транзит тээврийн хураамж өндөр байгаа нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, дэлхийн инфляцийг хурдасгах вий гэсэн болгоомжлолыг мөн төрүүлж буй юм.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж